Э.Бөхбат: Манай байранд автомат тоглоомын газар ажиллаж байгааг мэдээгүй

Twitter Print
2019 оны 09-р сар 26-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд автомат тоглоомын газар ажиллаж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу ЦЕГ-аас тухайн газар буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцанд өчигдөр  үзлэг, шалгалт хийлээ.

Шалгалтын үеэр сэтгүүлчид, байрны эзэн болох хурандаа Э.Бөхбат, түрээслэгч болон давхар түрээслэсэн Ц.Түмэнжаргал нарын хүмүүс байлцсан юм. Автомат тоглоомын газар ажиллаж буй тухайн байрны эзэн гэх Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Би энэ байрыг 2003 онд худалдан авч, өргөтгөл бариад хоолны газар ажиллуулж байсан. Тэгээд би болон манай гэрийн хүн ажилтай байсан болохоор түрээслэсэн. 2004, 2005 онд байх. Түүнээс хойш мэдэхгүй байна. Би Ерөнхий газрын дотоодын хяналт шалгалтад өргөдөл гаргасан. Хэвлэл мэдээллийнхнийг байлцуулж байгаад хүн хүч гаргаад шалгаад өгөөч гэсэн.

Тэгээд өнөөдөр таны байранд үзлэг хийнэ, та хүрээд ир гэсэн учраас ирсэн. Би түрээслэснээсээ хойш энд ирээгүй. Миний түрээслэж байсан хүмүүс давхар хүнд түрээслэсэн байсныг хяналт шалгалт хийж, эхний байдлаар тогтоосон. Түрээслэгчийг ч би энд дуудсан байгаа. Сүүлийн 10 орчим жил ирээгүй. Би энд автомат тоглоомын газар ажиллаж байгааг огт мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол хэзээ ч байлгахгүй. Би уучлалт гуйж байна. Би түрээсээ цуцална. Намайг ч гэсэн холбогдох байгууллагаас шалгана. Шалгаад эхэлсэн байгаа. Зарим зүйлийг нь тогтоосон байх. Хэрэв би энд үйл ажиллагаа явуулаад, эсвэл оролцоод хаагдахаар нь нээгээд явсан бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Монголын олон мянган цагдаагийн нэр төрийг сошиал ертөнцөөр гутаан доромжлохыг би тэсч чадахгүй. Үнэн зөвийг нь л мэдээлж өгөөрэй” гэж ярив.

Харин “ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Гарсан мэдээллийн дагуу Э.Бөхбат хурандаа дотоод хяналт шалгалтад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Үүний дагуу хяналт шалгалтын ажил явагдаж байна. Энэ асуудлыг өнөөдрийн байдлаар зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ тоглоомын газарт хэд хэдэн удаа арга хэмжээ авсан” гэлээ.

Өөр нэгэн албаны эх сурвалжийн мэдээлснээр эл газрыг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар удаа дараа торгож байсан байна. Тодруулбал, 2018, 2019 онд нийтдээ 10 удаа хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсон гэдгийг ярьж байлаа.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Уншигч

      (119.40.99.5) 2019-09-26 12:50
      • 0
      • 0

      Мөн ярив аа. Байранд нь 10 жил мөрийтэй тоглоом цэцэглэж байхад цагдаагийн хурандаа мэдэхгүй л байж гэнэ. Энэ хурандаа сансар огторгуйд амьдарч байсан юм уу? Хувь хүртээд, шалгалтыг хаацайлаад хэвтэж байсан нөхөр байж. Хөөх хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.24) 2019-09-26 09:45
      • 0
      • 1

      монголын үнэн төрх энээ. болохгүй бүтэхгүй юм болгоны цаана нэг улс төрч нэг хуулийн хүн байдаг

      Хариулах