Илка Штухец улирлын анхны түрүүгээ хүртлээ

Twitter Print
2017 оны 01-р сар 31-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Уулын цанын дэлхийн цомын эмэгтэйчүүдийн Супэр Жи төрлийн тэмцээн Ням гарагт Итали улсад боллоо. Италийн Кортина цанын баазад болсон супер Жи төрлийн тэмцээнд Словенийн цаначин Илка Штухэц шилдэг нь байж, өөрийн анхны түрүүгээ авчээ. 

Харин өнгөрсөн жилийн аварга, Дэлхийн аварга Лара Гут осолдож, тэмцээнээ өндөрлүүлжээ. Шутхэц 2-р байр эзэлсэн Италийн Софиа Гожжа-с 0.31 секундын давуутай түрүүлсэн бол Австрийн Анна Вэйт 3-р байр эзэлж шагналын тавцанд зогслоо. 

Харин Дэлхийн цомыг ерөнхий дүнгээр тэргүүлж буй Микаяла Шиффрин 4-т орсон бол түүний нутаг нэгт Америкийн нэрт цаначин Линдси Вонн 12-р байр эзэлжээ. 

Лара Гут эхний хоёр хяналтын цэг хүртэл хамгийн хурдан хугацаанд замаа туулж байсан ч удалгүй осолдсон юм. Швейцарь бүсгүй баруун гар болон хөлөндөө бага зэргийн гэмтэл авсан байна. 

Дараагийн тэмцээн өнөөдөр Шведийн Стокольм хотноо болно.

Сэтгүүлч Э.Ерөөлт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.