Ж.Батзандан залуу уран бүтээлчдийн оюуны бүтээлийг “хулгай” хийжээ

2017 оны 01-р сар 30-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан залуу уран бүтээлчдийн бүтээлд хохирол учруулжээ. Гэвч түүний АН-ын даргын сонгуулийн үеэр ашигласан постер зураг “SPACE” энтертайментын хоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийх “Баатар” кино сурталчилгааны нэг хэсэг байжээ. 

“SPACE” энтертаймент нь гадаад болон дотоодод урлагийн сургууль төгссөн мэргэжлийн 40 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл аж. Гэтэл 40 гаруй залуусын ур ухаанаа уралдуулан хийсэн маркетингийг Ж.Батзандагийн дэмжигч мэтээр харуулсанд энтертайментийн зүгээс гомдол гаргана гэдгээ мэдэгдээд байна. Тэдний хэлж байгаагаар Баатар төсөл дээр хамтарч ажилласан, дэмжигч, хөрөнгө оруулагч байгууллагууд гэрээгээ цуцлахаа мэдэгдээд байгаа гэнэ.

Цэвэр ашгийн бус, нам бус нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийж байсан бүтээлийнх нь сошиал идэвхижүүлэлтийг улс төртэй хольж хутгаж, нэр хүндэнд халдахын зэрэгцээ бодит болон бодит бус хохирол учруулаад байгаа нь залуу уран бүтээлчдийн хувьд хүнд цохилт болоод байгаа юм байна.  

Залуучуудыгаа дэмжих, залуу үе гэж ярих дуртай хууль зүйн ухааны доктор өөрөө оюуны хөдөлмөр хулгайлсан уу?

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (222.238.223.20) 2017-01-30 22:23
      • 0
      • 0

      Yun surtei yum hulgailaad bhdaa yahav dee.zovshoorolgui avch hereglesen l biz.mongolchuud negniigee tamiin togoonii ulger met yaj doosh changaahaa sain medeh yumaa.bas nogooteiguur mongo salgah 1 arga gej oilgoj bna.hunii ner toriin asuudal deer nuhatstai handah yostoi bolov uu.ehleed oortei ni uulzaj yariltsaad asuudliig shiideh yostoi bsiim bishuu.yu yugui l hulgailsan ntr geed hevlel medeeleleer tsatsaad arai denduu yum.heden ter bumasr ideed uutsan bish dee.

      Хариулах