С.Эрдэнэ: Хэрэв мөнгө тараасан бол намын даргын суудалд очихгүй байх ёс зүй надад бий

Twitter Print
2017 оны 01-р сар 30-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

АН-ын даргын сонгуулийн нэгдсэн дүнгийн талаар АН-ын Сонгуулийн хорооноос Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр С.Эрдэнэ 12 аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэвч үүнийг Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар эсэргүүцэж, С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдод мөнгө тарааж, тэдний саналыг худалдан авч, хууль зөрчсөн тул нэр дэвшигчээс хасах арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг шаардсан юм. Тэгвэл дөнгөж сая тус намын Сонгуулийн хороо С.Эрдэнэ хамгийн өндөр оноо авч, ялалт байгуулсныг зарлалаа.

Тодруулбал, 

С.Эрдэнэ 2928.92,

Н.Алтанхуяг 2033.08,

Ж.Батзандан 1110.77,

Л.Гантөмөр 1417.83,

Д.Эрдэнэбат 857.22 оноо авсан байна.

Сонгуулийн дүнгийн тухай АН-ын Сонгуулийн хорооны дарга Ц.Оюунбаатар хэлэхдээ “АН-ын VI Их хурлаас намын даргын сонгуулийг зохион байгуулах хороог 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сонгуулийг явууллаа. АН-ын даргын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийг бүртгэх, нэр дэвшигчдийн сурталчилгааг орон даяар ижил түвшинд хүргэх зэргээр ажиллалаа.

Улсын хэмжээнд нийт дүнгээр 361 хэсэгт саналын хороо байгуулсан. АН-ын 176 мянган гишүүн намын шинэчилсэн бүртгэлд хамрагдаж 120 мянга 703 гишүүн сонгуульд оролцох саналын эрхтэй байсан. Үүнээс 71.2 хувийн ирцтэйгээр намын даргын сонгууль явагдлаа. 85 мянга 939 АН-ын гишүүн өөрийн харъяаллын дагуу саналаа өгсөн ” гэв.

Сонгогчдын өгсөн саналыг онооны системд хөрвүүлж нэгдсэн дүнг гаргажээ. Ингээд хэн нь хамгийн өндөр авсан эсэхээр нийт дүнг тоолсон байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бид сунгаанд өрсөлдөхөөсөө өмнө хэн нь ч дарга болсон тэр хүнээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс С.Эрдэнэ даргадаа амжилт хүсье. Таны ялалтыг хүлээн зөвшөөрч байна" гэдгээ хэлсэн бол АН-ын даргын сонгуульд ялалт байгуулаад буй С.Эрдэнэ "АН-ын зургадугаар Их хурлаас намын даргыг бүх гишүүдийн санал хураалтаар сонгох шийдвэрт хүрсэн. Энэ дагуу нэр дэвшигчид 21 аймаг, 9 дүүргээр явж, хамтдаа сурталчилгаагаа хийсэн. Биднийг анх сурталчилгаандаа гарахад таван тийшээ салаад алга болно гэх яриа гарч байлаа. Гэхдээ бид эцсийн мөч хүртэл тавуулаа явж, дүнгээ гартал хамтран ажиллалаа.

Би 4 нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж огт хараагүй. Бид цаашид намын шинэчлэлийнхээ төлөө хамтарч ажиллах болно. Гадуур яригдаад буй мөнгө тараасан үйлдэл байхгүй. Хэрэв тараасан бол намын даргын суудалд очихгүй байх ёс зүй надад бий. Одоо хэн дуртай нь нэр нүүрээ нуугаад бичлэг хийгээд бусдыг гүтгэх боломжтой болчихсон. Тэр бичлэг дээр Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн байсан эмэгтэй гол дүрд нь тоглож, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулсан гэсэн мэдээлэл байгаа" гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Гишүүн

      (122.201.22.143) 2017-01-30 15:38
      • 0
      • 0

      1984 онд шоронд асар шүү дээ. Юун цэргийн сургууль төгссөн бэ

      Хариулах

    • Зочин

      (49.0.186.46) 2017-01-30 14:11
      • 0
      • 1

      мөнгө тараасан чинь үнэн шүү дээ сонгууль өгөөгүй байгаа гишүүд рүүгээ утасдаад гэрийнх нь гаднаас авч явж сонгууль өгүүлээд 20000 /хорин мянган/ төгрөг өгсөн шүү дээ

      Хариулах