Нэртэй продюсер амиа хорлов уу, золгүй явдал болов уу

Twitter Print
2017 оны 01-р сар 30-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нэртэй продюсер Сергей Ткаченко Москвагийн төвийн 17 давхар орон сууцнаас үсэрч амиа алджээ. Уг хэрэг Москвагийн төвд байрлах Шмитовын өргөн чөлөөнд гарсан ба тэрээр цонхны тавцан дээр 10 минут хэртэй зогсож, гар алдан унасны улмаас газар дээрээ нас баржээ.

Тэрээр 41 настай, Soho Rooms шөнийн клубыг үүсгэн байгуулагч байсан юм. Сергей амиа алдахын урд орой нь өөрийн хайртай бүсгүй Мариятайгаа шөнийн клубт байхдаа маргалдсан байна. Түүний үхлийн шалтгааныг гэр бүлийн маргаанаас болсон гэж үзэж байна. Түүнчлэн Сергей хайртай бүсгүйгээ айлгах гэсэн нь бүтэлгүйтэн амиа алдах шалтгаан болсон ч гэж зарим эх сурвалжууд мэдээллэж байгаа юм.

Түүний найзууд тэднийг удахгүй гэрлэхээр төлөвлөж байсан гэж ярьцгаасан байна. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.