Дэлхийн хамгийн том цанын бааз

Twitter Print
2018 оны 02-р сар 28-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн том “Гурван хөндий” цанын баазын Saint-Bon хөндийд байрлах Courchevel цанын бааз, цогцолборт газар болон Allues хөндийд байрлах Méribel цанын баазын талаар товч танилцуулъя.

Courchevel (Күүрхшөвел) Францын Альпийн нуруунд орших цанын бааз юм. Энэхүү цанын бааз нь дэлхийн хамгийн том, хоорондоо лифтээр холбогдсон Les trois vallées буюу “Гурван хөндий” нэрт 600 км цанын замтай, 170 лифттэй цанын баазын нэг хэсэг буюу 150 км цанын зам, 71 лифтээс бүрдэх цанын бааз бүхий амралтын газар юм.

Courchevel нь Франц улсын зүүн өмнөд хэсэгт орших Auvergne-Rhône-Alpes мужийн Savoie (Савуа) хотын Tarentaise Valley-ийн Saint-bon-Tarentaise гэх жижиг захиргааны нэгжид байрладаг. 1946 онд байгуулагдсан, далайн түвшнээс дээш 1300-1850 метрийн өндөрт байрлах 4 тосгон буюу амралтын төвөөс бүрддэг.

Харин Méribel цанын бааз нь 1939 онд байгуулагдсан, 4 амралтын газартай. 39 цанын лифт, 9 гондола лифт, 3-8 хүний суудалтай 15 суудалтай өргөгчтэй. 

Нийт 76 цанын замтай, үүнээс дээд түвшний гулгагчдад зориулсан хар зам 33, дунд түвшний улаан 119, хөнгөн түвшний цэнхэр зам 135, анхан шатнын суралцагчдад зориулсан ногоон зам 48 байдаг.

“Гурван хөндий”-н зүрх нь гэгддэг Méribel (Мэрибэл) цаны баазад өвлийн спорт, олон улсын арга хэмжээ, тэмцээн уралдаан их болдог. Тухайлбал, 1992 оны XVI дахь Өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн уулын цана, мөсөн хоккейн тэмцээнүүд энд зохиогдож байжээ. 

www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.