Хүүхдийнхээ авьяас чадварыг илрүүлж гаргах 10 арга

Twitter Print
2018 оны 09-р сар 30-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Эцэг эх болох бид бүхэн үр хүүхдээ учиргүй авьяастай гэж хэлүүлэхгүй юмаа гэхэд толгой сайтай байхыг хүсдэг билээ. Хүүхдийн мэдлэгийн хэмжээний тал хувь нь удмаар дамждаг гэдэг. Тэгвэл үлдсэн тал хувь нь эцэг эх биднээс хамаардаг байна. Шинжлэх ухааны мэдээ баримт байдаг юм байна.

Нялх хүүхэд нэг насныхаа эд эсийг бүрэлдүүлж хорвоод мэндэлдэг бол, энэ бүх эд эс нь хоорондоо ямар ч холбоогүй их хэмжээний утас шиг байдаг учир төрсөн цагаасаа эхлээд тархи нь тэдгээрийг холбодог. Энэ холбоо нь хүүхдийн харах, ярих, сонирхох, мэдэх, нийгэмшихийг тогтоодог ба ихэнх нь 3 жилийн дотор бүрэлддэг.

Энэ удаа та бүхэндээ хүүхдийнхээ авьяас чадварыг нээж илрүүлэх 10 аргыг танилцуулъя.

Дуулаад бүжиглэ

Судалгаанаас үзэхэд 20 дахь долоо хоног дээрээ эхийн хэвлий дэх хүүхэд нь бүрэн гүйцэт дуу чимээг сонсож, мэддэг болсон байдаг ба 1 нас хүртлээ тэр дууг цээжилсэн байдаг гэнэ. Дууны боловсролыг эрт заасан нь үр дүнтэй гэдэг нь үүнтэй холбоотой учраас тэр юм. Мөн дуу хөгжим бол бага насны хүүхдийг тайвшруулах үйлчилгээтэй байдаг гэж үздэг. Тэгвэл ямар төрлийн дуу хөгжим сонгох нь дээр вэ? Тэр бол мэдээж ээжийн сонирхол боловч усан бүрхүүлээр амархан дамжигдах авиа тул Моцарт Рахма́нинов гэлгүй реп дуу сонгоод үзээрэй. R&B төрөл ч байж болно шүү.

Хүрэлцэх шүргэлцэх нь чухал

Хайрлагдаж, хамгаалагдаж байна гэж санагдуулахтай зэрэгцээд хүүхэддээ хүрч, ямар нэг зүйлийг мэдрүүлэх нь хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлнө. Тийм ч учраас хүүхэд юу ч хамаагүй барьж амандаа хийхийг хүсдэг. Хүрэх гэдэг бол жаахан хүүхдийн хувьд хамгийн чухал мэдрэмж байдаг гэж Английн хүүхэд сурган хүмүүжүүлэгч, доктор хэлсэн байдаг. Аливаад хүрч үзнэ гэдэг нь хүүхэд дэлхий ертөнцөөс суралцаж байгаа анхны алхам юм. Хүүхдээ аль болох олон янзын хэлбэр дүрстэй зүйлд хүргэж, мэдрүүлж байгаарай. Бас түүнийг байнга тэвэрч байгаарай.

Яриулах

Аав нь хүүхэдтэйгээ аль болох их ярилцаж байгаарай. Яагаад гэвэл хүүхдийн ярианы чадвар сайжрах болно. Гагцхүү хүүхэддээ тохируулж байна гээд хэлээ хазаж битгий ярьж байгаарай. Хүүхдийг өөрөөр нь санаа бодлоо сайн илэрхийлдэг болгомоор байвал эцэг эх нь зөв ярьж байх хэрэгтэй. Хүүхэд тань “машин”-ыг “үүдэнэ үүдэнэ” гэж хэлсэн ч гэсэн эцэг эх нь зөв хэлэх хэрэгтэй. Тэр үед нь “машинд суумаар байгаа юм уу?” гэж хариу хэлэх жишээний. Тэгвэл хүүхэд итгэлээ алдахгүй, зөв ярьж сурна.

Үсэрч дэгдэх нь үнэ цэнэтэй зүйл

Мэдлэгээ дээшлүүлье гэвэл уншиж, бичих нь зөвхөн сурах арга биш юм шүү. Өсөж байгаа хүүхдэд бага зэргийн гайхмаар тархины дасгал, арга гэж байдаг. Энэ бол үсэрдэг тавцан юм. Үнэндээ NASA-гийн сансрын нисгэгчийн хичээлээр биеийн чадавхын дасгал хийлгэхээс гадна тархийг сэргээх үсэрдэг тавцан дээр тоглуулдаг гэнэ. Доошоо буух болгондоо адилхан газар бууя гэж боддог учраас тархи завгүй байж, цочроог өгдөг юм байна. Тооны бодлогын дасгалаас илүү үсэрдэг тавцан дээр ямар ч насны хүүхэд тоглох дуртай байдаг тул эцэг эх нь заахгүй байсан ч гэсэн баяртай тоглох байхаа. Харин үсэрдэг тавцан байршуулах өрөө, хашаа байна уу үгүй юу гэдэг нь асуудал болох нь ээ.

 

Юу ч болж байсан тогло

 

Өдөр бүр завгүй байдаг аав нарт хүүхэдтэйгээ тоглох нь амаргүй байдаг. Гэвч тоглоом бол хүүхдийн эрүүл өсөлтөд зайлшгүй байх ёстой зүйл. Бага насны хүүхдийн боловсролын мэргэжилтэн Жянни Николь ингэж тайлбарласан байна. "Тоглоом бол хүүхдийн сэтгэл санаа, онцгой сэтгэл хөдлөл, нийгэмшилт, мэдлэг, биеийн өсөлт зэрэгт зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Судалгаанаас үзвэл ээж аав болж тоглох, дээсээр тоглох дуртай хүүхдүүд нь толгой сайтай, аливаад төвлөрч чаддаг, бүтээлч санаагаар баялаг, маш өндөр мэдлэгийг харуулах чадвартай гэж хэлэгддэг" гэжээ.

2008 онд Английн Бристол их сургуулийн судалгаагаар дөнгөж төрөөд 9 сарын дотор хүүхдэд гадаад хэл заавал түүний дараа гадаад хэл заахад амархан сурдаг гэдгийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл жаахан хүүхэд нь олон хэлтэй болох магадлалтай байдаг. Энэ нь танд ч бас хамаатай. Хүүхэдтэйгээ хамт гадаад хэл дээр ном уншиж, дуу сонсож, кино үзвэл эцэг эх нь ч бас сурч байгаа гэсэн үг. Хүүхэд цөөхөн ч гэлтгүй үг цээжлэх нь цаашид илүү ихийг цээжлэх гэсэн хөгжилтэй аргыг сурч, аажмаар үг ярих чадвараа дээшлүүлэх болно. Гагцхүү эцэг эх нь үүнийг хэр удаан үргэлжлүүлэхээс хамаарна.

Сайн ном сонгох

Хүүхдэд ном уншиж өгөх нь мэдлэгийг дээшлүүлдэг гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Гэвч сайн номыг олж, түүнийг маш сайн ашиглаж сурах нь чухал юм. Тэгээд хамгийн гол нь хүүхдийн сурах идэвхийг олж гарган, хүүхэд тухайн номын агуулга дотор орохоор тийм л номыг сонгох хэрэгтэй. Нэг авиаг давтан хэлж байгаа үлгэр бол хүүхдэд тухайн авиаг ялган таниулах арга болж өгдөг. Үүнийг “Фонем, авиаг мэдрүүлэх” гэж хэлдэг ба үсэг хэрэглэхийн өмнөх чухал чадвар юм. Таны хүүхэд 12 сараас доош бол амьтны тухай үлгэрийн ном уншиж өгөөрэй. Тэгвэл хүүхэд тань дуртай болж, амьтны дуу авиаг дууриаж үзүүлж ч магадгүй. 

Гэрийн ажил хийлгэх

Хүүхэд гэрийн ажил хийх нь нийгэмшиж, гэр бүлсэг болоод зогсохгүй ахуйн мэдлэгээ ч сайжруулдаг байна. Мэдээжийн зүйл боловч жаахан хүүхэд нь бодит амьдралаас бүхнийг суралцдаг. Ээж аавдаа туслах үедээ тэд өөрсдийн хүч чадлыг дайчилдаг. Ингэснээр хүүхэд өөрөөсөө эхэлж юмыг суралцах, шал арчих ч юмуу унасан навч түүх зэрэг амархан ажил хийж чадсанаар сэтгэл санааны хүчийг хөгжүүлж, цаашилбал нийгэмд ч тэр, боловсролд ч тэр сайн үр дүнг авчирна.

Стрессгүй байх

Стресс гэдэг зүйл огт хэрэггүй. Ялангуяа жаахан хүүхдэд бүр ч хэрэггүй. Америкийн бага насны хүүхдийн сэтгэл судлалын судалгаанаас харвал эхийн хэвлийд байхаасаа эхлээд сургуульд орох хүртэл хүүхдийн стрессний хэмжээг хамгийн бага байлгах нь чухал гэдгийг баталсан. Хүүхдийг аз жаргалтай, тайван тогтуун өсгөх нь хүүхдийн тархины өсөлтөд хамгийн чухал гэдэг байна. Ялангуяа хүүхдэд юмыг түрүүлж заах нь хамгийн сөрөг үр дүнтэй байдаг гэнэ. Хүүхдийг бухимдуулвал тархинаас гормон ялгарч, тархины эд эсийг үхүүлдэг учир хүүхдийг аль болох тайван байлгах хэрэгтэй.

Шинэлэг жимс, ногоо идүүлэх

Эрүүл хүнс бол өсөж буй хүүхдийн тархинд зайлшгүй хэрэгтэй зүйл. Английн шим тэжээл судлаач эрдэмтэн Кяри Лакстон хэлэхдээ шинэ загас, шинэ жимс, ногоо хамгийн сайн гэж хэлсэн. Тархины өсөлт болон оюун ухааныг фолийн хүчил, витамин В6, хүний дархлааг дэмжих төрөл бүрийн амин дэм, минералаас нөхөж авдаг. Эдгээр нь буурцаг, брокколи, бууцай, ойн жимс, хулуу, халуун ногооны үр, улаан лооль гэх мэт улирлын шинэ жимс, ногоонд агуулагддаг. Хамгийн гол нь шинэ ургацынх нь илүү шүү. Шинэ учраас шим тэжээл ихтэй байна.

www.jbc.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.