Бор талх барих жор

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Бор гурилаар хэрхэн талх барих жорыг оруулж байна. Бор гурил нь цагаан гурилыг бодоход илүү органик бүтэцтэй, цардуулгүй байдаг тул жирэмсэн, хөхүүл эхчүүд, хүүхдүүд гээд бүхий л насны хүний эрүүл мэндэд ач тустай.

1.1/2 цайны аяга халуун бүлээн усанд исгэгч, 1/2 цайны халбага бор сахарыг хийж хутгаад дулаан газар тавина.

2.Ингээд томхон саванд 1/2 цайны аяга бүлээн ус хийж дээрээс нь 1 цайны аяга бор гурил хийж модон хутгуураар сайтар зуурна. Үүний дараа дахин 1/2-1 цайны халбага бор сахар, давс, ургамлын тосыг хийж үргэлжлүүлэн зуурна. Ингээд алхам 1 дээр бэлтгэсэн исгэгчтэй зуурмагийг хийж зуурна. Хамгийн сүүлд үлдсэн бор гурилыг хийж зуурна.

3.Талхны зуурмаг маань гөлгөр, уян хатан болтол зуурах ба үүний дараа битүү орчинд таглаж тавиад 3-4 цаг хөөлгөнө.

4.Шарах шүүгээг 175С хэмд халааж талх шарах хавтанг эсвэл савыг хүнсний цаасаар бүрхэж дараа нь сайтар тослоорой. Бор гурил нь наалдахдаа амархан байдаг.

5.Ингээд талхаа хийж 1 цаг орчим болгоно. Шарах шүүгээнээс гаргаж сайтар хөргөсний дараа хэрчиж идэхэд бэлэн болно. 2, 3-р гурил буюу бор гурил, хөх тарианы гурил зэргийг ашиглан дээрх аргаар амтат талх бариарай.

Таны төдийгүй гэр бүлийн тань бүх гишүүдийн хоол боловсруулах үйл ажиллагаа, эрүүл мэндэд нэн тустай. Өтгөн хатдаг, чихрийн шижинтэй хүмүүст онцгой ач холбогдолтой.

www.1000jor.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.