Earpod чихэвчний гадна гэрийг ашиглаж болох ГОЁ санаа

2017 оны 01-р сар 27-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Таны утсанд дагаж ирсэн Earpod чихэвч эсвэл өөр газраас худалдаж авсан Earpod чихэвч байгаа юу? Хэрэв тийм бол чихэвчийн гаднах гэрийг илүү хэрэгцээтэй болгох сонирхолтой нэгэн санааг энэ удаагийн нийтлэлээр бэлтгэнэ хүргэж байна. Earpod-ийн өөрийнх нь гэрийг эргээд ашиглах, мөн үндсэн байдлаар нь хоёр чихэвчээ хийгээд утсаа орооход хүндрэлтэй байдаг. Түүнчлэн Earpod чихэвч нэмэлтээр зориулалтын тээж явах уут сав зэрэг байхгүй болохоор халаасандаа аль эсвэл цүнхэнд зөөвөрлөж явахад ч мөн хүндрэлтэй байдаг. Тэгвэл ингэх шаардлагагүйгээр чихэвчийнхээ гэрийг нь илүү бодит үр дүнтэй ашиглаж болох аргатай танилцаарай.

Алхам 1: Юуны өмнө танд Earpod чихэвчний гэр хэрэгтэй.

Алхам 2: Одоо гэр дотор байрлах чихэвч байрлуулах хэсгийг салгаж аваарай

Алхам 3: Салгаж авсны дараа хоёр хэсэг болж үлдэх ба салгаж авсан чихэвч байрлуулдаг хэсэг нь танд хэрэг болохгүй.

Алхам 4: Одоо та чихэвчнийхээ савны таг дотор чихэвчээ хийгээд салгаж авсан тавцангаар нь таглаарай.

Алхам 5:  Ингээд та өөрийн Earpod чихэвчээ асуудалгүй цүнх, гар тээш, халаас гэх мэт газруудад тээж явах боломжтой болж байна.

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.