А.Сүхбат: Манай улс ОХУ-тай хамт хөгжсөний үр дүнд хүн малаа аварч чадсан

Twitter Print
2017 оны 01-р сар 27-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Хуулийн төслөөр дамжуулж Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилготой аж. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Манай улс ОХУ-тай хамт хөгжсөний үр дүнд хүн малаа аварч чадсан. Гэтэл одоо малын эмчилгээний замбараагүй хэрэглээ газар авсан байна. Бид ресторан, цайны газар ороод юуны мах идэж байгаагаа ч мэддэггүй. Аль орны малын эм тарилга, туулга сайн бэ гэдэг нь ойлгомжгүй. Маш олон төрлийн эм тариа оруулж ирдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж, анхаарч байгаа вэ?. ОХУ-тай ямар хэмжээнд хамтарч ажиллах боломж бололцоо бүрдсэн бэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн: ОХУ-тай хамтарч Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх II хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. ОХУ-ын төлөөлөгч 14 хоногийн дараа Монголд ирнэ. Энэ үеэр хөтөлбөрөө хэлэлцэж, батална. Хөтөлбөрт дөрвөн төрлийн чиглэлийг хамруулж байгаа гэв. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (94.216.26.173) 2017-01-30 05:36
      • 0
      • 0

      Booliin setgelgeetei muu teneg mal ... Dairaldsan avgai naraa gusaad l yavj bna biz dee

      Хариулах

    • МАЛ

      (103.57.93.112) 2017-01-29 00:25
      • 0
      • 0

      Хөгжихөө тэнэгээ, малчин нь байсан байхгүй МАЛАА

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.7) 2017-01-27 12:11
      • 0
      • 0

      Sereglen gej ene pjzdaad chi muu golog Oros oron gej medehuu muu lalariin Hujaa aan

      Хариулах

    • сэргэлэн

      (202.9.43.32) 2017-01-27 11:57
      • 0
      • 0

      Монголчуудын хүчинд Оросууд ингэж хөгжсөн юм.Та бөк барилдаж чадахгүй болсон бол Бөхийн өргөөгяаж авахаа л бод за

      Хариулах