Чипсийг санагдуулам шаржигнасан төмсөн ороомог

2017 оны 07-р сар 30-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Энэхүү төмсөн ороомог нь танд чипсийг санагдуулам, дээр нь мөн салахын аргагүй амттай болдог. Хэрэв та тосноос татгалздаг эсвэл тос их хэмжээгээр орно гэж бодож байгаа бол шарах шүүгээнд, өндөр хэмд жигнэсэн ч болно шүү.

Уг зуушийг бэлтгэхэд зардал багаас гадна энгийн, өдөр болгон л гал тогоонд хэрэглэгддэг орцууд ордгоороо давуу юм.

Орц:

-Төмс 200 гр

-Улаанбуудайн гурил 100 гр

-Давс амтлах хэмжээгээр

-Хатуу бяслаг /өөрийн хүссэнээр/ - 6 амны халбага

-Наранцэцэгийн тос 150 мл

Бэлтгэх арга:

1.Төмсөө чанаж бэлтгээд нухаж хөргөнө.

2.Нухсан төмсөн дээрээ хатуу бяслагныхаа талыг /тослог багатай бяслаг бол бүр сайн/ нэмж, давсаар амтлаад, гурилаа ч мөн хийж зуурмагаа бэлтгэнэ.

3.Зуурмагаа 0.5 см-ийн зузаантай элдээд дөрвөлжин эсвэл гурвалжин хэлбэртэй зүсч хэвлэнэ.

4.Ингээд үлдсэн бяслагаа ороомгийнхоо голд байхаар тооцож өргөн хэсэгт нь тавиад зурагт үзүүлснээр ороож, ороомог бэлэн болно.

5.Гүн ёроолтой сав эсвэл хайруулын тавганд тосоо хийж сайтар халаагаад ороомгоо алтан шаргал өнгөтэй болтол шарна.

6.Илүүдэл тосыг салфетка ашиглан шингээж авна.

Төмсөн ороомгийн голд буюу шанзанд нь зөвхөн бяслаг гэхгүй, чанасан өндөг, тахианы мах ч хийсэн бас амттай болдог. Үүнийгээ улаан лоолийн сүмс эсвэл өөрийн дуртай сүмсийг бэлтгэж хамтад хэрэглэвэл бүр ч янзтай.

Эх сурвалж: www.cookcook.me

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.