
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Ундраа хийсэн юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Баасанхүү, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжив. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Доржханд
(202.179.31.105) 2017-01-27 13:11Багшийн маань зургийг аваад тавьчиж энэ хүний зургийг зөвшөөрөлгүй ашиглах эрх танай сайт-д байхгүй шүү.
Хариулах