Гишүүний эхнэр, хүүхэд гадаадад сурах боломжгүй болох уу

Twitter Print
2017 оны 01-р сар 26-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оффшорыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглохоор заасан юм. Нийтдээ 39800 улстөрийн болон төрийн албан тушаалтнууд дээрх хуульд захирагдах байсан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хүрээллийг багасгаж, 301 хүнд дээрх төсөл үйлчлэхээр, ингэхдээ гэр бүл, үр хүүхэд нь мөн гадаадад данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулах зэрэг нь хориглогдохоор болж, өөрчилсөн байна.

Ийм саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Хэрвээ энэ саналыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхи нь дэмжвэл УИХ-ын гишүүний эхнэр, нөхөр, хүүхэд гадаадад суралцах, бизнес эрхлэх боломжгүй болох юм.

Гишүүдийн гэр бүлийн эрх энэхүү хуулиар хөндөгдөж, суралцах, боловсрох, бизнес эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж эхэлсэн тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлага байна гэж үзсэнээр төслөөр тав хоногийн завсарлага хүслээ.

УИХ-ын дарга хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага өглөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • MOLOM

      (182.160.34.121) 2017-01-26 16:46
      • 0
      • 0

      OOrinh ni lab gadaadad baidag bailgui

      Хариулах

    • Зочин

      (182.160.34.121) 2017-01-26 16:45
      • 0
      • 0

      OOrinh ni lab gadaadad baidag bailgui

      Хариулах

    • NYm

      (182.160.34.121) 2017-01-26 16:43
      • 0
      • 0

      Ene lalariin nuuts huuhen , nuuts huuhed ni gadaadad baidag ym baih daa he he

      Хариулах