Ахмадуудын тэтгэврийн дундаж нь 300 мянган төгрөг гэв

2017 оны 01-р сар 26-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Тэтгэвэр авч байгаа 260 мянган ахмадуудын дундаж тэтгэврийн дүн хэд вэ. Хамгийн дээд болон бага тэтгэврийн дүн хэд вэ?" хэмээн асуув.

Түүний асуултанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ "Монгол Улсад тэтгэвэр авч байгаа хүмүүсийн дундаж нь 300 мянган төгрөг. Доод тэтгэвэр 200 төгрөг. Энэ хууль батлагдсанаар хүн амын амжиргааны доод түвшин, инфляциас хамаарч тэтгэвэр тогтооно" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.