Алганы сувгийн хам шинж буюу бугуйн мэдрэл дарагдах өвчин

Twitter Print
2017 оны 08-р сар 01-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Алганы сувгийн хам шинж нь бугуйн шөрмөсөн холбоосны доор мэдрэлийн судал дарагдаж шуу, бугуй, сарвуу хуруу зэрэг хэсгүүдэд цочмог өвдөлт өгдөг өвчин юм. Үүнд сарвуу чичигнэх, ойр ойрхон халуу оргих, загатнах эсвэл ирвэгнэх, зэрэг шинж өгөх ба алганы хонхор, эрхий хуруу, долоовор хуруу зэргээр эдгээр шинж тэмдэг илэрдэг.

Алганы суваг гэдэг нь /carpal tunnel syndrome/ бугуйн өмнө талд болон алганы холбоосуудын хооронд үүссэн нарийхан сувгийг хэлнэ. Шууны булчингуудын урт шөрмөс үүгээр дамжин алганы яс болон хуруунуудын шивнүүрт очиж бэхлэгдэнэ. Дунд мэдрэлийн судал /median nerve/ нь энэхүү сувгаар дайрч өнгөрөх ба гарын сарвууны булчингуудыг мэдрэлжүүлж хуруунуудаас ирэх мэдрэхүйн сэрлийг дамжуулна. Алганы сувгийн хам шинжийн үед дунд мэдрэл дарагдан алганы сувгийн эд хавдаж зовиурлах шинж өгнө.

Алганы сувгийн хам шинжээр хэн хамгийн их өвддөг вэ?

Чихрийн шижингийн үеийн мэдрэлийн ширхэгийн үрэвсэл, жирэмсэн үед, бугуйн гэмтэл, хэрлэг өвчин, олон давтагдсан дасгал хөдөлгөөн, компьютер дээр байнгын ажилдаг хүмүүст ихэвчлэн тохиолдоно.

Эмчилгээ болон оношилгоог хэрхэн хийх вэ?

Бодит үзлэгээр ихэвчлэн бугуй, хуруунуудын үений хөдөлгөөн мөн мэдрэлийн дарагдал зэргийг тусгай сорилоор илрүүлж болно. Мөн MRI, болон рентген зургаар гарны бугуйнд бүтцийн өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлдог. Цахилгаан шивнүүр багаж болон үрэвслийн эсрэг тариа мөн дасгал хөдөлгөөн зэргээр эрт үед нь эмчилж болно.

Харин хүндэрсэн үед мэс заслын аргаар алганы сувгийг /carpal tunnel/ нээх хагалгааг хийж болно. Эрт үед оношилгоо эмчилгээг зөв хийснээр энэхүү өвчинг хүндрэлгүй эдгээх боломжтой юм.

Алганы хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлж болох вэ?

Бугалганы үеийг тогтмол хөдөлгөөнтэй байлгах ба нэгэн хэвийн нумралттай байлгахаас зайлсхийх.

Их эмч Б.Мөнхболд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.