Токиогийн Олимпийг хойшлуулах уриалгыг 200 орчим мянган хүн дэмжээд байна

Twitter Print
2021 оны 05-р сар 07-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Баасан гарагийн өглөөний байдлаар www.change.org цахим хуудсан дахь Токиогийн Олимпийн наадмыг хойшлуулах цахим уриалгад 190 мянга гаруй хүн нэгджээ.

Уриалгад ирэх зун болох Токиогийн Олимпийн наадмыг хойшлуулах тухай уриалгад, "Бид эрүүл мэнд, амь амьдралаа хамгаалах үүднээс Токиод болох Олимпийн наадмыг хойшлуулахыг шаардаж байна. Өнөөгийн нөхцал байдлыг харахад Токиогийн Олимпийн наадам аюулгүй болно гэсэн баталгаа алга." хэмээн бичсэн байгаа ба уг шаардлагыг Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, Олон Улсын Паралимпийн холбооны тэргүүн Эндрю Парсонс, Олимпийн наадмыг хариуцсан сайд Тамае Марукава, Олимпийн наадам зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимото, Токио хотын захирагч Юрико Койкэ нарт хаяглажээ.

Дээрх уриалгыг Токио хотын захирагчийн сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшсэн Кенжи Уцүномия өөрийн цахим хуудсандаа коронавирусын халдвар тархалтыг зогсоож, иргэдийнхээ амийг хамгаалахын тулд Олимпийн наадмыг хойшдуулахын тулд байгаа бүх нөөц бололцоогоо ашиглана хэмээн бичжээ.

Коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авахын тулд Японы Токио, Осака зэрэг хотуудад энэ сарын 11 хүртэл онц байдал зарласан ч Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онц байдлын дэглэмийг сунгах магадлал өндөр байгааг онцолж байна.

2020 онд болох байсан Токиогийн Олимпийн наадмыг коронавирусын цаг тахлын улмаас хойшлуулсан ба Олимпийн наадмыг ирэх 7-р сарын 23-наас 8-р сарын 8 хүртэл, Паралимпийн наадмыг 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5 хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world/764954

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.