Усайн Болт алтан медалиа хураалгалаа

Twitter Print
2017 оны 01-р сар 26-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Олон улсын олимпийн хорооноос 2008 оны Бээжингийн олимпийн наадмын 4х100 метрийн буухиад түрүүлсэн Ямайкийн багийн тамирчин Неста Картерийн допингийн В шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг мэдэгдлээ. Тухайн үед Неста Картераас гадна Усайн Болт, Асафа Пауэль, Майкл Фретер нарын 3 тамирчин 4х100 метрийн буухиа гүйлтэнд 37.10 секундээр түрүүлж дээд амжилт үзүүлэн алтан медаль хүртсэн билээ. 

Нэста Картер Мэтил Хэксанимин гэдэг хориотой бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсоны улмаас багийн алтан медалийг нь хүчингүй болгосон байна. Ингэснээр өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт олимпийн наадмын есөн алтан медалийнхаа нэгийг харамсалтайгаар хураалгалаа.

Өнгөрсөн онд ОУОХ-ноос Бээжингийн олимпод оролцсон нийт тамирчдын 454-ийнх нь допингийн шинжилгээний дээжийг дахин шалгах шийдвэр гаргасан юм. 

Ямайкчуудын оронд алтан медалийг Тобага улсын хөнгөн атлетикийн тамирчид хүртэхээр боллоо. Харин мөнгөн медалийг Япон улсын баг, хүрэл медалийг 4-р байранд орсон Бразилчуудад нөхөж олгохоор болж байгаа юм. 

Одоо 31 настай Неста Картер 5 жилийн өмнө Лондоны олимпод Ямайкийн багийн хамтаар түрүүлсэн, 2011, 2013, 2015 онуудад буухиа гүйлтээр Ямайкийн багийн хамт түрүүлж дэлхийн аварга болж байсан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.115.142) 2017-01-26 23:54
      • 0
      • 0

      Хайран юм. Манай ахан дуусиин холбооны бехчууд нул допинг гэсэн. Яандаа

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.39) 2017-01-26 12:11
      • 0
      • 1

      Баларсан юмаа.

      Хариулах