Хөөрөгний даалин бол эр хүний энергийн уут

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан www.mongolcom.mn сайт Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор "Хүлэгт тайж" компанийн урласан хөөрөгний даалин, гар нэхмэлийн оруулгатай футболк, чихрийн таваг, машины унжлага зэрэг маш чанартай, үзэмжтэй, хэрэглээ сайтай бараа бүтээгдэхүүнийг сонирхуулж байна. 

Монголчууд бид ёс уламжлалаа дагаж хөөргөө солилцож, ахас ихсээ хүндэтгэн амар мэндээ мэдэлцдэг сайхан уламжлалтай ард түмэн. Тэр ч үүднээс Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч "Хүлэгт тайж" компани Сар шиний баярт зориулж Хөөрөгний даалингаа хийсэн ур хийц загвараасаа хамаараад олон төрлийн сонголттой иргэддээ хүргэж байна.

“Хүлэгт тайж” компани нь 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хатгамлын аргаар үйлдвэрлэж байна. Мөн ухаант дээдсээс уламжилж ирсэн “Хорол” тоглоомыг дахин үйлдвэрлэж, нийгэмд үндэсний тоглоомоо сэргээн хөгжүүлж, үр хүүхдээ язгуур монгол ухаанаар тэтгэн хөгжүүлэхийг чухалчилжээ.

Сар шинээр тоглодог наадгайнууд өлзий дэмбэрэл бүрдсэн онцгой бэлгэдэлт чанартайгаас гадна айсуй жилийн өнгийг шинжиж, тоглож буй хүнийхээ аз хийморийг тандсан, нөгөө талаас айл гэрийн жаврыг үргээх сэтгэлзүйн засал хэлбэртэй байдгаараа онцлогтой билээ. 

Харин хөөрөгний даалингийн тухайд хамгийн том хүндлэл, эр хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Монгол бүсгүйчүүд эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож гараа гаргаж, ур ухаанаа шингээж хөөрөгний даалин, аяганы уут урлаж өгдөг уламжлал одоо ч хэвээр.

Даалин урлаж буй хүн бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг байна. Мөн хатгамал хийх явцдаа асар их төлөв түвшин болохоос гадна тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг гэж үздэг аж.

Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаарддаг учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэх үр нөлөөтэй байдаг байна. 

Борлуулж буй цэгүүд: Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв. Утас: 99037540, 80886969

Бага гарын даалин, пүүсэн хээтэй торго 

Үнэ: 40,000₮ кашемиран даавуу, 50,000₮ торго

Дунд гар даалин найман тахилтай торго 

Үнэ: 60,000₮ кашмиран даавуу, 70,000₮ торго

Их гарын даалин найман тахилтай торго 

Үнэ: 80,000₮ кашмиран даавуу, 90,000₮ торго

Жижиг хөөрөгний уут

Үнэ: 5,000₮

Машины унжлага

Үнэ: 7,000₮

Футболка 

Үнэ: 12,000₮

Чихрийн таваг 

Үнэ: 17,000₮

Маус пад 

Үнэ: 8,000₮

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.9.22) 2017-02-02 17:04
      • 0
      • 2

      Маш сайхан урлажээ.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.18) 2017-01-27 21:54
      • 0
      • 3

      Ямар сайхан зүйлс вэ. Мөнгө төгрөг хүрэлцэхгүй бол заавал даалин гэхгүй подволк нь их гоё юм. Их чанартай харагдаж байна. Манайхан сайхан юм хийдэг болсон шүү.

      Хариулах