Ходоодны илч галыг нэмэгдүүлж, сэргээх арга

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Насны эрхээр биеийн илч, гал харьдаг. Энэ нь бас ходоодны гал, хоол боловсруулах чадвартай шууд холбоотой. Нас ахих тусам шингээхэд бэрхтэй хүнсний жагсаалт нэмэгддэг. Хоол шингээлт муудсанаар элдэв хорт бодис биед үүсч олон төрлийн өвчин үүсгэдэг. Урьд нь ходоодны хүчил нь давснаас ямар хамааралтай талаар бичиж байсныг зарим хүмүүс санаж байгаа байх. Энэ удаад насны эрхээр ходоодны гал буурсан хүмүүст зориулж цагаан гаа (ginger) ашиглан ходоодны илч галаа хэрхэн нэмэгдүүлж сэргээж болох талаар нэгэн зөвлөгөө өгье.

Ерөнхийдөө шингээлт муутай хүмүүс хоолондоо хар перец, улаан чинжүү, кардамон, синамон, хадаасан цэцэг, гич, цагаан гаа, цэвэршүүлээгүй давс зэргийг бага хэмжээгээр нэмж байх учиртай.

Шил эсвэл шаазан саванд, паалантай ч байж болно, (таглаатай байх хэрэгтэй) 4 халбага нунтаг цагаан гаа хийнэ. Дээр нь 100-150 гр масло хайлуулаад нэмж хийгээд жигд болтол нь сайтар хутгана. Цагаан хоолтнууд гүнжидийн үрийн тос, чидун жимсний тос зэргийг хийж болно. Гэхдээ эхлээд бага хэмжээгээр хийгээд амт нь ямар болохыг туршиж байж шийдсэн нь дээр. Учир нь тосны төрөл, боловсруулалт зэргээс хамаарч амт нь янз бүр байх боломжтой. Ингэж бэлдсэн зуурмагаа таглаад хөргөгчинд хийж хонуулаад маргаашнаас нь хэрэглээд эхэлж болно. 

Энэ холимогоо өглөө бүр өлөн элгэн дээрээ өглөөний цайнаас өмнө хэрэглэнэ. 

1 дэх өдөр - 0.5 цайны халбага. 

2 дахь өдөр - 1 халбага.

3 дахь өдөр - 1.5 халбага

4 дэх өдөр - 2 халбага.

5 дахь өдөр - 2.5 халбага

6 дахь өдөр - 2.5 халбага. 

7 дахь өдөр - 2 халбага.

8 дахь өдөр - 1.5 халбага.

9 дэх өдөр - 1 халбага.

10 дахь өдөр - 0.5 халбага.

Дээрх байдлаар гааны эмчилгээ хийж байх хугацаанд хэт хүйтэн, хөлдөөсөн хүнс хэрэглэхийг хориглоно. Хөргөгчний хүйтэн ундаа, ус, хөлдөөсөн жимс, зайрмаг, зэрэг дотор эрхтэн биеийг хөргөх бүхий л зүйлийг хорьдог. 

Анхаарах зүйл: 

Энэ нь голдуу настай хүмүүст зориулсан. Залуу хүмүүс хоол шингээлт муутай бол шалтгааныг нь тодруулж, тохирсон эмчилгээ хийлгэсэн нь дээр. Учир нь дээрх арга нь ганцхан насны эрхээр биеийн гал буурсан хүмүүст л зориулагдсан болно. Элдэв харшилтай, эмзэг хүмүүс маш болгоомжтой байх хэрэгтэй. Маш бага хэмжээтэйгээр туршиж үзэж байж, бага багаар нэмэгдүүлж болно. Мэдээж худалдаж авсан цагаан гааны нунтаг чинь эрүүл эко байх нь маш чухал. Ингээд ходоодны галаа арвижуулаад биеийн илчээ ч нэмээд улам л залуужихыг хүсье!

Бас цагаан гааны эмчилгээ хииж байхдаа чихэр болон чихэрлэг зүйлсийг хэрэглэхгүй байвал сайн. Учир нь чихэр нь биеийг хөргөдөг. Мэдээж энэ нь цорын ганц гарц биш. Таньдаг мэддэг уламжлалтын эмч байдаг бол тэдэнд чинь сайн эм тан байх л ёстой.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Эх сурвалж: www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (98.212.126.180) 2017-01-26 07:28
      • 1
      • 0

      Цагаан гаа нь 4 халбага харин тосоо хэд хоног хэдэн халбага хэрэглэхээ тооцоод хийх юм байх гэж ойлголоо.

      Хариулах

    • Зочин

      (41.189.160.37) 2017-01-25 19:25
      • 0
      • 0

      10 хоногт 15 халбага идэх юм бна. Тэгэхээр эхнээсээ зуурмагтаа 4 халбага хийж бэлдэнж гэдэг нь утгагүй юм. Эсвэл зуурмаг нь өсдөг юмуу?

      Хариулах