Төрийн өмчит газрыг татан буулгах тухай хэлэлцэнэ

Twitter Print
2017 оны 01-р сар 25-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт товлогдсон бөгөөд 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн анхаарал татах асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга оруулах аж. Тодруулбал, төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр сарын өмнө төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох үед төрийн өмчийн оролцоотой долоон компанийг татан буулгах шаардлагатай тухай танилцуулсан. Эл асуудлыг Засгийн газар хэлэлцэх болж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харах боломжтой.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай

Ж.МӨНХБАТ

2.

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

Ж.МӨНХБАТ

3.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

4.

Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

5.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

6.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7.

Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

8.

Насны хишиг олгох журам батлах тухай*

Н.НОМТОЙБАЯР

9.

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлах тухай

Б.БАТ-ЭРДЭНЭ

10. 

2017 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай

Б.БАТ-ЭРДЭНЭ

11. 

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

12. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

13. 

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаар

Г.МӨНХБАЯР

14. 

Ажлын хэсэг байгуулах талаар (Гацууртын орд)

Ц.ДАШДОРЖ

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.