19 компанийн 28,322 хувьцаа арилжжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 24-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 28,322 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 8 хувьцаат компанийн хувьцаа буурсан  бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 3.74-иар өссөн бол “Талх чихэр” 0.54%, “Улсын их дэлгүүр” 0.40%-иар тус тус өслөө.  

Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 17.935%-ийн хүүтэй 100,000 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 8,504,174,282.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  

Энэ өдөр "MSE ALL" индекс 844.16 нэгж болж 0.22%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,431,243,983,018.00 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.