Артрит болон үе мөчний өвчнөөр шаналдаг хүн эдгээрийг зайлшгүй мэдэх ёстой

2017 оны 06-р сар 01-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Ер нь 50 наснаас дээш насны хоёр хүн тутмын нэг нь өвдөгний үений архаг үрэвсэлтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Мөн хүн амын тодорхой хувь нь үений үрэвсэл буюу артритаас болж зовж шаналдаг ба ялангуяа 18 наснаас дээш насныхан энэхүү өвчинд түлхүү нэрвэгддэг байна.

Насны байдлаас үл хамааран үений үрэвсэл нь үе мөчний уян хатан байдал алдагдахаас гадна өвдөлт, заримдаа бүр тэсэхийн аргагүй хүчтэй өвдөлтийг мэдрүүлж, улмаар үрэвсэж, хавагнах хүртлээ даамжирдаг. Бүх төрлийн артритаас үүдэлтэй өвдөлт болон таагүй байдлыг гэрийн нөхцөлд зарим арга хэрэгслээр арилгаж болдог ажээ.

Хэрэв таны үе мөч үрэвсэлтэй, артритын шинж тэмдэг илрээд эхэлсэн бол уг зовлонг чинь бага ч болов нимгэлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

1.Цагаан гаа

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй цагаан гаа нь үе мөчний өвдөлт болон үрэвслийг намдаах чадвартай гэдэг нь судалгаагаар хэдэнтээ нотлогдсон байдаг. Цагаан гаа нь ибупрофентой ижил үйлчилгээтэй бөгөөд заримдаа түүнээс ч илүү үр дүнтэй байх нь бий. Өдөр бүр 4 аяга цагаан гаатай цай уух эсвэл цагаан гааг салат болон шүүс, смути бэлтгэхдээ хэрэглээд байвал үе мөчний өвдөлт намддаг гэж үздэг. 

Цагаа гаатай цайг бэлтгэхийн тулд: 

-Тал годгор цагаан гаа

-1 литр ус хэрэгтэй.

Цагаан гаагаа нимгэн хэрчээд 1 литр усанд хийж гал дээр тавиад 1-2 минут буцалгаад, галаас авч 15 минут хандалж байлгана. Ингээд л цагаан гаатай цай бэлэн болно.

2.Магни

Магни нь үе мөчний уян хатан байдал алдагдах үед, мөн өвдөлтийн үед явагддаг 300 гаруй био механик процессын хувьд маш чухал ач холбогдолтой эрдэс бодис юм. Магни нь ясны эдийг эрдэс тэжээлээр хангаж, ясыг бат бөх болгодог гэсэн үг юм.

Артриттай тэмцэхийн тулд магниар баялаг хүнс буюу самар, шош, бараан ногоон өнгийн навчит ногоог хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

3.Өглөө болгон бүлээн ванна

Өглөө бүр халуун бүлээн ваннанд орсноор хүний үе мөчний алдагдсан уян хатан байдал эргэж хэвэндээ бага багаар орж байдаг ба шөнийн цагаар үе мөчийг өвтгөхгүй байх үүднээс өвдсөн хэсгийн үе мөчийг дулаан байлгах шаардлагатай юм.

4.Куркума

Куркумад агуулагдах идэвхтэй нэгдлийг куркумин гэх ба энэ бодис нь үений үрэвслийг намдаадаг. Боломжтой бол та энэхүү амтлагчийг өдөр болгоны хоол хүнсэндээ хэрэглэх ёстой юм. Үүнийг омлет, шөл, зутан, шүүсэнд нэмж хэрэглэх боломжтой.

5.Оливын буюу чидун жимсний тос

Оливын тосыг хүйтэн байдлаар хэрэглэх үед түүнд агуулагдах үрэвслийн эсрэг ферментүүд нь мөн л ибупрофен шиг үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн хоолондоо цөцгийн тосны оронд оливын тосыг хэрэглэвэл сайн бөгөөд үе мөчинд гаднаас нь иллэг хийх маягаар бас хэрэглэж болох ажээ. Энэхүү иллэгийг өдөрт 2 удаа тайвшруулах зорилгоор хийж болдог.

6.Загасыг их хэмжээгээр хэрэглэ

Туна загас, хулд, май загас зэрэг нь омега-3 хэмээх тосны хүчлийг агуулдаг учраас үе мөчний өвдөлт намдааж, хөшүүн чанарыг арилгадаг байна.

7.Бээлий өмс

Хэдийгээр энэ арга нь тун хачин ч гэлээ хуруу болон гарын үе өвддөг бол шөнө унтахдаа бээлий өмсөж унтахыг зөвлөж байна. Учир нь өглөө нь хавагнах, үе мөчний уян хатан байдал алдагдахаас сэргийлэн энэхүү арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн бусад хэсгээр буюу өвдөг, тохойн өвдөлтийг намдаах зорилгоор дулаахан боолт, ороолт хийж ч бас болдог.

8.С аминдэм

Мэдээж С аминдэмийн агууламж өндөртэй хүнсийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. С аминдэм нь мөгөөрсний үндсэн бүрэлдүүлэгчийг хэлбэржүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна мөгөөрсийг гэмтээдэг чөлөөт радикалын эсрэг үйлчилгээтэй тул үе мөчний үрэвслийн үед гойд сайнаар нөлөөлдөг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.