Баянхонгор аймгийн Засаг дарга төсвийн мөнгөөр байр авсан уу

2017 оны 01-р сар 24-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

"Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар энэ оны орон нутгийн төсөвт тусгажээ. Мөн цагдаа, шүүхийн дарга нарт мөн адил орон сууц худалдан авахад мөнгө гаргахаар болжээ. 

Харин онцгой байдлын албан хаагчдад орон сууц худалдан авахад 48 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэв. Өөрөөр хэлбэл аймгийн дарга нар өөрсдөдөө орон сууц шууд худалдан авах мөнгө хуваарилж байгаа бол онцгойгийн албан хаагчдадаа хэдэн гурван сая төгрөг өгөх аж.

Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдэд зөөврийн компьютер авах гэх мэт жижиг зардлууд багтаж байна. Уг нь өнгөрсөн 11 дүгээр сард Улсын төсөв батлахад бүх салбарт төсөв тун барагтайхан байгааг сайд нар тайлбарлаж, хүндхэн жил ирж буйг ам уралдан хэлж байсан. Гэвч улс мөнгөгүй энэ үед дараа болохоос цаашгүй дарга нар, тэр тусмаа байргүй дарга нар олширч байгаа бололтой" гэсэн мэдээлэл зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр доорх баримтыг иш үндэс болгон гаргаад байгаа.

Харин Баянхонгор аймгийн Засаг дарга төсвийн тодотголоор өөртөө байр авсан, аймгийн ИТХ үүнийг баталсан гэх мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжаас тодруулахад Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы нэр дээр хуурамч цахим хуудас нээн, худал мэдээлэл тарааж байжээ.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудын мэдээлж буйгаар баримтанд дурдагдсан гэх яригдаад буй байр нь өмнөх Засаг дарга Д.Жаргалсайханы шийдвэрийн дагуу олгосон албан тушаалын байр бөгөөд 2016 оны эхний хагаст шийдсэн тус байрны төлөгдөөгүй мөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн асуудал байжээ.

Төрийн албан хаагчид зориулсан тус байр цаашид ч төрийн албан хаагчид дамжин суух юм байна. Доорхи албан ёсны тайлбарыг үзнэ үү.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.