2017 оны 01-р сар 24-нд 09:43 цагт

З.Энхболд: Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт УИХ-ын дарга асан З.Энхболд уригдлаа. Тэрбээр Ардчилсан намын гишүүн С.Баярцогтын оффшор дансны асуудал, 2016 оны УИХ-ын сонгууль, Тавантолгойн орд газрыг тойрсон асуудал зэрэг цаг үеийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

 

Ингээд түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэе.

-Миний Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг хэн ч хориглоогүй. Гэхдээ би өрсөлдөхгүй. 

-Хэн нэгэн хүнийг УИХ-д нэр дэвшүүлье гэвэл аймгийн намын хороо л шийддэг.

-Бид боловсруулалтын түвшинг дээшлүүлэхгүй бол үргэлж хямралд өртөнө.

-Намын даргад заавал мөнгөтэй хүн өрсөлд гээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг 20 тэрбум төгрөгийн зардал гардаг. Улс даяар. Энэ мөнгийг хэнээс гаргах вэ гэхээр даргад өрсөлдөгч нар л гарга гэсэн. Намд угаасаа мөнгө байхгүй.

-Намын даргын хүч нөлөө гэж байхгүй. Намын дүрэмд юу гэж заасан байна тэрний дагуу л хөтлөгдөнө. Ардчилсан нам ингэж үзэж байна гэдгийг л дамжуулна.

-Ардчилсан нам Чингис бондыг оруулж ирээгүй бол долларын ханш 10 мянга хүрчихсэн, улсаараа балрах байсан. Харин ч бид нар хатуу газардах ёстой байсан эдийн засгийг зөөлөн газардуулж, хасах биш өсөлттэйгээр хүлээлгэж өгсөн.

-Одоо түүхий эдийн үнэ өсөж байна Ардын намынхаан. Тэр нүүрсээ зараад ард түмэнд ногдол ашгийг нь тараа гэж хэлэх байна. Зөвхөн түүхий нүүрс зараад байвал улс хөгжихгүй.

-Яагаад С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байх яриа гарсан бэ гэвэл оффшорчдын тоогоороо МАН хамаагүй илүү байсан. Харин манайд ганцхан С.Баярцогт байсан. Тэгээд бид С.Баярцогттой тохироод “Чи нэр дэвшихээ больчих” гэсэн чинь “Тэгье” гэж байсан юм. С.Баярцогт хэлсэн үгэндээ байсан бол бид ялах байсан.

-Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн С.Баярцогтод “Чи оффшороо боль” гэж хэлж байсан.

-М.Энхсайхан бол Тавантолгойг Шинхуад өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн.

-Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг би мэдэгдэл хийсний дараа мэдсэн. Энэ бол Ардчилсан намыг сонгуульд унагаах гүтгэлэг байсан юм.

-“Хишиг-Арвин”-тай би ямар ч холбоо байхгүй. Тэр компанийг би “Мэдэгдэл гарга” гэж хэлсэн. Харин надад Хишиг гэж нэртэй дүү байна. Гэхдээ тэр уул уурхайтай ямар ч холбоо байхгүй...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.