

АНУ-д “Google” компанийн ухаалаг шил болох “Google Glass”-ийн хэрэглээг хязгаарлаж магадгүй байна.
Учир нь “Google Glass” төхөөрөмж одоог хүртэл туршилтын шатандаа байгаа ч Баруун Виржиниагийн төлөөлөгчдийн танхимын гишүүн “Жолооч нар жолооны ард байхдаа Google Glass-ийг хэрэглэхийг хориглох тухай” хуулийн төслийг өргөн барьжээ. Баруун Виржиниа мужаас гадна Иллиной, Нью Жерси зэрэг таван мужид үүнтэй ижил төстэй санаачлагыг боловсруулаад байгаа аж.
Харин “Google” компанийн зүгээс ухаалаг шил нь бусад ухаалаг утастай жолоочийн анхаарлыг сарниулахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, автомашин үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн “Google Glass” төхөөрөмжтэй ижил төстэй үйлчилгээг санал болгож магадгүй байна.
Тухайлбал, Өмнөд Солонгосын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани 2015 оны “Genesis Sedan” загвараа “Google Glass”-тай төстэй төхөөрөмжтэй хослон ажилладаг болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Мөн АНУ-ын Сан Францискогийн нэгэн цэнгээний газарт орох гэтэл технологийн дэвшил “Google Galss”-ийг үзэн ядагчидтай тулгарч, тэд түүнийг уг газарт оруулахгүй, түлхэн гаргажээ. Тэр буцаж орох гэтэл үзэн ядагчдын бусад нь түүний түрийвч, утсыг хулгайлсан гэнэ.
Д.Энхнаран
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(182.160.39.243) 2014-02-28 12:04eserguutsegchid n ch yu bhav glaassaara bichleg hiiged bsim bshu
Хариулах