Давс хэрэглэхээ больчихвол ходоод задалж, шингээх чадвараа алддаг

Twitter Print
2018 оны 07-р сар 14-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед "Би давс огт хэрэглэдэггүй", "давснаас татгалзсаан" гэх мэт яриа олонтаа чих дэлсэх болжээ. Энэ бол сайн. Харин хэзээ ямар тохиолдолд "сайн" бэ гэхээр хэрвээ энэ нь цэвэршүүлсэн цагаан давсыг хэлж байгаа тохиолдолд л "сайн" юм. Харин бүх төрлийн давсны тухайд нийтээр нь хамарсан утгаар бол "сайн биш" болдог. Учир нь давс хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Тэдгээр нь өчүүхэн төдийгөөр биед шаардагдах боловч маш чухал, өөр юугаар ч орлуулшгүй үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь цэвэршүүлж боловсруулаагүй байгалийн давсанд л байдаг гэдгийг бүгд мэдэх байх.

Хамгийн эхний үүрэг нь давс хүний биеийн дархлааны системийн нэг чухал хэсэгт гол үүргийн гүйцэтгэдэг. Энэ нь ходоодны хүчил юм. Ходоодны хүчил хэдий сайн, хүчиллэг байх тусам хоол хүнстэй хамт орж ирсэн халдвар элдэв үүсгэгчид, бичил биетнүүд, мөөгөнцөр зэргийг устган задалж биеийг хамгаалдаг.

Тэр гол хамгаалагч болсон ходоодны хүчил чинь давсны хүчил юм шүү дээ. Хэрвээ давс огт хэрэглэхээ больчихвол хүчил маань сулраад ходоонд орсон зүйлийг ариутгаж дийлэхээ больдог. Үүгээр ч зогсохгүй идсэн уусныг задалж шингээж чадахгүй болчихоор тэндээсээ хамаг хэрэгтэй бодисоо шимж авч чадахаа байнаа л гэсэн үг. 

Хүчиллэг биш, шүлтлэг талдаа, эсвэл бага хүчиллэг болсон ходооны шүүс маань төмөр болон В витаминыг боловсруулж шингээх боломжгүй болно. Энэ нь юу гэсэн үг вэ? Анемиа буюу цус багадалт гэсэн үг. Тэгээд л цус багадалтандаа баахан төмрийн бэлдмэл бичиж өгөөд хөөрхий муу зовчихсон ходоод нь л эргээд өвдөөд эхэлдэг. Энэ бол ердөө ганц жишээ. Манайхны дунд ходоодны шүүс эрүүл байх нь эрүүл мэндэд ямар их чухал суурь ач холбогдолтой гэдгийг даанч үнэлдэггүй байдал анзаарагддаг.

Биен дэх бодисын солилцоо, био химийн урвалын ихэнх нь маш сул давсны уусмалд л явагдаж чаддаг гэдгийг ямагт санаж яваарай. Тун нь таарвал хор ч эм болдог , таараагүй бол хоол ч хор болдог. 

Нэг өдрийн зохистой хэмжээ ойролцоогоор 5 гр. Энэ нь цайны халбагаар тэгшилж авсантай ойролцоо хэмжээ. Хүүхдэд түүнээс бага байх нь ойлгомжтой.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Эх сурвалж: www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.119.92) 2018-07-15 00:11
      • 0
      • 0

      gashuunii dutagdal

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2018-03-09 16:34
      • 0
      • 0

      Baga l ideh heregtei davsiig odo humus baga bish ih ideed bga bolohor l davs muu ged bgam shude

      Хариулах

    • зочин

      (202.9.44.85) 2018-02-20 17:42
      • 0
      • 0

      үнэн шүү мангаруудаа

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.197) 2017-06-20 21:14
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • kj

      (202.9.42.144) 2017-06-16 20:14
      • 0
      • 0

      Ogt hergelehgyi bj bolohgyi gedeg yag ynen.hyatad tsav tsagaan nariin shirhegt davs bol yildveriin argaar gargaj avsan nulu himi.manai bor davs harin hynd heregtei elementyyd byhii jinhen sain!!

      Хариулах

    • Hu

      (103.26.195.206) 2017-04-25 11:11
      • 0
      • 0

      Hyatad dawsaa bolimoor bn mondaws bn himiin garalrai muu shd mgliinhoo organic tsewershuuleegui baigliin zgr bas dawsaa hool garahaas omno hiij bldaa iod ni sarnihgui

      Хариулах

    • Зочин

      (124.63.81.211) 2017-04-25 08:38
      • 0
      • 0

      Bag hemjeegeer id gsn ug ogt idehgui ewsel mash dawsarhag hool iddeg bol baga l hereglej bolno gsn ug eniig oilgoj yadaad bh yu bnaaa

      Хариулах

    • Zochin

      (150.129.143.5) 2017-04-24 21:49
      • 0
      • 0

      Ingeed buruu zob yum bcheed l alind ni ch itgehed berh bolood bgaa yum da

      Хариулах

    • Zochin

      (150.129.143.5) 2017-04-24 21:49
      • 0
      • 0

      Ingeed buruu zob yum bcheed l alind ni ch itgehed berh bolood bgaa yum da

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2017-04-24 12:04
      • 0
      • 0

      Davs baga id gedeg shu de Davs bas yanz buriin urgatsag havdariin esiig tejeedeg yum shu

      Хариулах