Үе мөчний үрэвсэл болон ясны гэмтлийн үед шавар эмчилгээ ямар ач холбогдолтой вэ

Twitter Print
2019 оны 04-р сар 21-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс шавар эмчилгээг хүн байгаль холбоотой учир ямар нэгэн гаж нөлөөгүй мэт дур мэдэн хэрэглэх нь сөрөг үр дагаварт хүргэдэг. Үе мөч өвдлөө, яс хугарлаа, гэмтлээ шаварт явна гэж ярьдаг, явдаг, дараа нь ямар үр дагварт хүрэхээ сайн мэдэхгүй. Өөрт нь шууд шавар эмчилгээ шаардлагатай байсан уу, үгүй юу гэдгээ мэргэжлийн эмчид үзүүлж байж шийдэх хэрэгтэй. 

Шавар эмчилгээний сайн тал нь: Цусны эргэлтийг сайжруулдаг, бодисын солилцоог эрчимжүүлдэг, яс үений тэжээл сайжирч, яс үенд микро элементүүд нөхөгддөг. Мөн булчингийн агшилт тавигдаж, шөрмөс, үений уутны сунамтгай чанар сайжирдаг, яс бөх бат болж сийрэгжилтээс хамгаалдаг.

Муу тал нь: Үений архаг үрэвсэл сэдэрч, үений шингэн идээлэх талтай, тэрчлэн үений шохойшилт нэмэгдэх хандлагатай байдаг тул заавал мэргэжлийн эмчийн үзлэг, зөвөлгөөний дагуу хяналттай хийх хэрэгтэй. Эмчилгээний явцад өвчин сэдэрч, өвдөлт ихэсвэл эмчилгээг яаралтай зогсоож мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Шавар эмчилгээ нь: Гэмтлийн гаралтай яс, үений өөрчлөлтийн үед үр дүн сайн, үрэвсэлт өвчин, үе мөчний суурь өвчтэй хүмүүс маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

"Номиун" эмнэлэг ахлах зэргийн эмч Б.Ундармаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.