“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 23-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Хөгжлийн банкны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал, Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт нэгжлэг хийжээ. Энэ үеэр Б.Эрдэнэбат шалгалтаар явж байсан мөрдөгч Б-ын биед халджээ.

Улмаар Б.Эрдэнэбатад, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.