Долоо хоногийн аз жаргалтай болгох дэглэм

Twitter Print
2020 оны 05-р сар 24-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Амралтын өдрүүдэд мэдэрдэг сэтгэл хөөрлийг ажлын өдрүүдэд буюу Даваагаас Баасанд мэдэрч чадвал ямар их боломжууд байж болохыг төсөөлөөд нэг үз дээ.

Хэлэхээс хийх нь хэцүү. Гэхдээ, хийж болно, хийж чадвал чамайг аз жаргалтай нэгэн болгоно.

Жижиг зүйлсийг тэмдэглэж бай: Ажлын өдрүүдэд бид хийх ёстой зүйлсийн жагсаалт, төсөл, зорилгууд гээд олон зүйлсэд баригдсан байдаг.

Хөтөлбөртөө байгаа дараагийн зүйл эсвэл огноо руу анхаарлаа хандуулан урагшлах нь хялбар л даа.

Гэхдээ, жижиг амжилтуудаа тэмдэглэхгүй бол бид ажлын өдрүүдээ аятайхан өнгөрүүлж чадахгүй байна гэсэн үг.

Заяа тавиландаа таларх: Байгаадаа анхаарлаа хандуул.

Чиний гэр бүл, анд найзууд, ажил, гэр орон, тэжээвэр амьтан гэх мэт.

Хайрладаг хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөө. Чамайг сэргээх, дахин цэнэглэх өглөөний шинэ зуршил хөтөлбөртэй бол.

Эрэмблэ: “Би дэндүү завгүй” гэдэг бодлоо толгойноосоо авч хая. Яагаад гэвэл чи дэндүү завгүй биш.

Ямар нэг зүйлд цаг гаргахыг хүсч байгаа бол түүнийг тэргүүн эгнээнд эрэмблэ.

Өөртөө цаг гарга: Хийх дуртай зүйлээ дор хаяж өдөрт нэг удаа хий.

Алхах, ваннд хэвтэх, ном унших, хумсаа янзлуулах, сайхан яриа өрнүүлэх, шоу үзэх гэх мэт.

Өөртөө зөөлөн ханд: Зуршил болгоход цаг орно.

Амьдралын дэглэмээ өөрчилж ердийн урсгалд оруулахад дор хаяж хэдэн 7 хоног болно

Чамайг аз жаргалтай болгодог бас давхар мөнгө олчихдог ажил ол эсвэл ямар нэгэн зүйл бий болго.

7 өдрөө долууланг нь жаргалтай өдрүүд болго. Амжилт!

С.Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.