Гантөмөр ба Түгжил

2017 оны 01-р сар 27-нд 08:11 цагт
Мэдээний зураг,

Гараанаас гарсан Ардчиллын таван сум байгаа онож, намын эв нэгдлийг бий болгох нь цаг хугацааны асуудал болоод байна. Учир нь энэ сарын 29-нд Ардчилсан намын эв нэгдлийг харуулсан үйл явдал болж даргаа сонгох ёстой. Чухам хэн нь намынхаа бүлэг фракцуудын эв нэгдлийг илэрхийлж чадах вэ гэдэг дээр АН-ын жирийн гишүүд дэмжигчид илүү ач холбогдол өгч байгаа нь уулзалтуудын явцаас харагдаж байв.

Гэтэл "Эвт 5 амьтан" маань мэр сэр биенийхээ араар "хутга шаах" үзэгдэл гарч л байна. Уг нь "эвтэй бол хүчтэй” хэмээн нэгэн үе засгийн эрхийг барьж байсан тэдэнд өнөөдөр өөрийгөө сурталчлан, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас өөр хийх ажил баймааргүй л санагдана. Харамсалтай нь, өөр хоорондоо хөлөө жийлцээд эхэлсэн гэдэг нь хэвлэл мэдээллээр нэгэнт цацагдаад авчээ.

Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Лу.Гантөмөрийн захиалга бололтой төлбөртэй хэмээх тодотголтой нэвтрүүлэг NTV телевизээр эхлэн гарах болов. Өнөөдрөөс бүх ТВ гээр явах биз. Нэг ардчилал фракцийн голдуу Х.Тэмүүжин, М.Батчимэг тэргүүтэй хэд "Залуу хүн л, залуучууд л ардчилсан намын аварна, хөгшин гарууд цаашаа" гэх маягтай ярив. 

Мөн АН ын даргад нэр дэвшигч тавын зэрэгцсэн зурагнаас ганцхан Лу.Гантөмөрийг хасч нөгөө дөрвийг "авч өгөв." Тэд уг нь 21 аймгаа хамтдаа тойрч яваа. Хамт яваа нөхдөө ар хударгаар нь мурьж, муулж захиалгат нэвтрүүлэг хийнэ гэдэг хамтдаа адуу хөөж яваад нэгнээ улаан суга руу нь хутгалаад хэдэн адсага хөөж оддог Түгжил мэт санагдав.

Тэгээд ч ер нь 40 гарсан залуус гэж байдаггүй юм аа, Гантөмөр өө. Чи бид нэг үеийнх. Би лав өөрийгөө залуу үе гээд жинхэнэ залуучуудын өмнө онигоо болоод байдаггүй л дээ, андаа. 

Улс төрийн намын жинхэнэ залуу үе гэдэг бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар юм шүү дээ. Чи бид хоёр бол арай л хөгшидөөд байна уу, үгүй юу..." гэж цахимаараа дамжуулан мэдэгджээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.