2017 оны 01-р сар 20-нд 14:00 цагт

CNN Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр муу зүйл тохиолдвол яах тухай...

АНУ-ын “CNN” телевизийн нэвтрүүлсэн нэгэн видео нийгмийн сүлжээнд дуулиан тарьж байна. Тодруулбал, тус видеод CNN телевизийн “The Situation Room” хөтөлбөрийн лхагва гаригийн үдэш цацагдсан дугаарт албан ажлаа хүлээн авах эхний өдөр ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгчид муу зүйл тохиолдож, улс орноо удирдаж чадахгүйд хүрвэл юу болох тухай өгүүлжээ.

Хэрэв тийм зүйл болбол Төлөөлөгчдийн танхимын спикер төрийн эрхийг түр атгана, гэтэл түүнд бас гай тохиовол Сенатын түр тэргүүн, эсвэл Төрийн нарийн бичгийн дарга удирдах ёстой болно гэж CNN мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай нэлээд хурцатмал харилцаатай байгаа CNN-ий дээрх мэдээллийг зориуд, өдөөн хатгасан гэх шүүмжлэл ч бас дагаж байгаа аж.

ОХУ-ын хакерууд АНУ-ын сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэх Тагнуулын төв газрын 35 хуудас бүхий тайлангийн хураангуйг CNN сайтдаа нийтэлсэн юм. Трамп үүнийг таагүй хүлээж авсан бөгөөд өөрийн хэвлэлийн бага хурлын үеэр CNN-ийг худал мэдээ тараагч хэмээн цоллож, тус агентлагийн сэтгүүлчийг асуултанд хариулахгүй хэмээн татгалзсан юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.