Хувыг хар хэл ам, хараал жатгаас хамгаалдаг нарны чулуу гэлцдэг

Twitter Print
2019 оны 05-р сар 12-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Хув нь 90-ээд сая жилийн турш чулуужсан давирхай юм. Эртний Грекийн домог үлгэрт дэлхий хоёр нартай байжээ. Тэр хоёр нар мөргөлдөхөд нэг нь бутарсанаас Балтийн тэнгис орчимд түм буман хэлтэрхийнүүд нь цацагдан унав гэнэ. Тэдгээр хэлтэрхийнүүд одоо далайн эрэг дээр түрэгдэн гарсаар байдаг юм гэж өгүүлдэг. Тиймээс тэд хувыг “Нарны чулуу” хэмээн сүсэглэн, дайчид нь осол гэмтлээс хамгаалахын тулд зүүдэг байжээ.

Хув нь аз жаргал, эрүүл мэндийн билэг тэмдэг бөгөөд дархлаа сайжруулах болон хоолойн өвчин, бамбай булчирхайн өөрчлөлт, цусны даралт, мэдрэлийн системд сайн нөлөөлдөг. Бие давхар, хөхүүл эмэгтэйчүүд болон хүүхдэд ээлтэй сайн чулуу. Ханиад томуу тусахаас сэргийлэх болон дархлааг нь сайжруулахын тулд хүүхдэд хуван зүүлт байнга зүүлгэдэг.

БАЛТЫН ТЭНГИСИЙН ХУВ бол хамгийн сайн чанарынх бөгөөд дэлхийн нийт нөөцийн дийлэнх хувийг агуулдаг. Маш олон өнгөтэй, олон төрлийн эрдэс, хүчлээр баян байдаг. Бүр 260-300 янзын өнгө байдаг гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Дэлхийн хамгийн сайн чанарын хув бол БАЛТЫН ТЭНГИС-ийн сав газраас олборлодог хув аж. Ингэж газар доор байх хугацаандаа найрлага нь өөрчлөгдсөн байдаг. Олон төрлийн эрдэс, хүчлээр баяждаг.

Хамгийн гол анагаах чадвар нь SUCCINIC ACID буюу сукцины хүчил юм. Энэ нь хүний биеийн хүчлэг орчны олон найрлагад оролцдог. Хув 380 хэмд хайлдаг. Харин SUCCINIC ACID 180 хэмд ууршдаг. Хүний биеийн гадаргаар буюу арьстай хув чулуу харилцан хүрэлцсэнээр биеийн хэмд халж SUCCINIC ACID хүний арьсны сүвээр нэвчиж шингэдэг.

Энгийн үгээр бол хув биед уусаж байдаг. Хоолойн өвчин, бамбай булчирхайн өөрчлөлт, хоолойн булчирхайнуудын өөрчлөлт, шүд ургах үеийн зовиур, үе мөчний зарим өвчний үед маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн цусны даралт, мэдрэлийн систем, бие хямрах зэрэгт ээерэг нөлөөтэй.

Балтын орнуудын уламжлалт эмчилгээнд хувыг өргөн ашигладаг. Хув чулуун зүүлт зүүх, тосыг нь гоо сайхан, эмчилгээнд, нунтгийг нь (powder) дотуур ууж хэрэглэдэг. Мөн шарх хурдан эдгээдэг, дотуур цус алдалт тогтоодог гэж их хэрэглэдэг.

Шашны талаас ихэнх шашинд хар хэл ам, хараал жатга, харын хүчнээс хамгаалдаг нарны чулуу хэмээн хэрэглэдэг. Орос, Латви, Герман, Польш улсуудын хув чулуу болон түүгээр хийсэн эдлэлүүд Литва улсын зах зээлээс өндөр үнэтэй байдаг. Хув чулууг Европчууд Умардын алт хэмээдэг. Эрт үед антибиотик гарахаас өмнө түүний үүргийг хув чулуу орлож байсан ч гэгддэг.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.