Нью Мексикод Агаарын бөмбөлгийн олон улсын наадам эхэлжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Америкийн Нью Мексико мужийн Альбукерке хотод жил бүр зохион байгуулагддаг Агаарын бөмбөлгийн ОУ-ын наадам өнгөрсөн бямба гарагт эхэлжээ.

Есөн өдрийн турш үргэлжлэх тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багууд агаарын бөмбөлгөөрөө олон төрлийн тэмцээн уралдаанд оролцох ба мөн хамгийн өвөрмөц хэлбэрийн агаарын бөмбөлгөөрөө өрсөлдөх аж. Гэрэл зургийн хальснаа хамгийн их буудаг тус наадамд 100 гаруй агаарын бөмбөлөг оролцож байгаа ба энэхүү наадмыг үзэж сонирхохоор энэ жил нэг сая орчим хүн цуглажээ. Агаарын бөмбөлгийн олон улсын наадам уламжлал ёсоор бямба гарагийн орой гэрэлт бөмбөлгүүдийн үзүүлбэрээр эхэлсэн байна.

Нью Мексико дахь Агаарын бөмбөлгийн Олон улсын наадам 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба анх 1972 онд худалдааны төвийн машины зогсоол дээр 13 агаарын бөмбөлөг хөөргөснөөр эхэлжээ. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар Нью Мексикогийн Альбукерке хот нь тус наадмыг зохион байгуулах хамгийн төгс байршил бөгөөд нь энэ нь тус хотын цаг агаарын онцлогтой холбоотой аж.

Гэрэл зурагчдын хамгийн ихээр хальснаа буулгадаг тус наадмын талбайд дрон хөөрөхийг хатуу хориглодог ба агаарын бөмбөлгүүдийг хөөргөх талбайгаас 7.4 км радиуст онгоц нисгэхийг түр хоригложээ. 

 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.