2017 оны 01-р сар 17-нд 17:01 цагт

МУГЖ Д.Дашням - Нисгэгчийн дуу

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас тогтох сайхан”, “Зөвлөлтийн дайчдын хөшөө”, “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, “Налгар намрын уянга”… Энэхүү жагсаалт ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаар цааш үргэлжилнэ. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны “Дайчдын аяны дуу”, “Хирошимагийн охины цаасан шувуу” гээд л. Үе үеийнхний сэтгэл зүрхийг эзэмдэж, өнөөдөр ч гэсэн дуулагдсаар байгаа эдгээр дууны эзэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Дарьжавын Дашням агсан билээ. 

“Суман цагаан хөлөг минь дүүлж явна аа хө 
Суман цагаан хөлгөө бариад дуулж явна аа би” гэсэн мөртэй “Нисгэгчийн дуу” нь МИАТ-ынхны сүлд дуу болон Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөөнд мөнхөрсөн билээ.

1970 онд дуулсан энэ дуугаараа тэрээр олон нийтэд анх танигдаж, тэгэхдээ зүгээр нэг шинэ залуу дуучин биш хүчтэй, чадалтай хоолойтой, хосгүй авьяастай дуучин гэдгээ зарлан тунхагласан байдаг. Тухайн үед Монгол ардын армийн дуу бүжгийн чуулгад цахилгаан хөгжмийн хамтлаг дөнгөж байгуулагдаад байжээ. Д.Дашням дуучин өөрөө орган хөгжим дээр “Нисгэгчийн дуу”-ныхаа хөгжмийг тоглон, онгоц нисч буй мэт тэр их нүргэлэн өгсөх эгшгийн цувааг амилуулжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Чулуунбат Уранчимэг.

      (89.132.114.251) 2017-01-17 17:41
      • 0
      • 0

      Унэхээр авьяастай гайхамшигтай дуучид байсан.Бидний сэтгэл зурхэнд одоо ч б н ш дээ,ур хуухдуудэдээ сонсуулаад,тэдэндээ бас улдээж б на.

      Хариулах