Хөхний хорт хавдрын шинж тэмдгүүдийг нимбэгээр дүрслэн үзүүлжээ

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Хөхний хорт хавдрын шинж тэмдгийг бид мэддэг юм шиг хэрнээ өөрсдийнхөө хөхийг төдийлөн анзаараад, шалгаад байдаггүй. Тэгвэл залуу зохион бүтээгч Коринн Бомонт “Нимбэгээр мэдэцгээе” нэртэй кампанит ажлыг өрнүүлж, түүний бүтээсэн ажил фэйсбүүкт 32 мянган хүнээр шэйрлэгдэж олон нийтэд таржээ.

Коринны хоёр эмээ нь хоёулаа 40-62 насандаа хөхний хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд тэр л цагаас эхлэн Коринн хөхний хорт хавдрын анхны шинж тэмдэг, түүнтэй холбоотой мэдээллүүдийг судлах болж, анхаарлаа хандуулсан ч дорвитой, оновчтой, цэгцтэй мэдээлэл олж мэдэж чадаагүй байна.

Тэрээр хүн бүхэнд ойлгомжтой, энгийн нэг арга барил бодож олохоор шийдэн, нимбэгээр хөхний булчирхайг төлөөлүүлж хөхний хорт хавдрын янз бүрийн төлөв байдлыг дүрсэлсэн байна. Ингэхдээ өндөгний хайрцганд нимбэг хийж нэгдүгээрт, эмэгтэйчүүдийг энэ өвчнийг тусахаас өмнөх айдсын даван туулахад нь туслахын тулд, хоёрдугаарт бичиг үсэг ч мэддэгүй хүн хараад бүрэн дүүрэн ойлгохоор  энгийн, тоглоомон загвараар хөхний хорт хавдрыг дүрслэн үзүүлжээ.

Хоёр жилийн өмнөөс Коринн үндсэн ажлаа орхиж, “Дэлхий дахинд хөхний хорт хавдар” хэмээх буяны байгууллагыг байгуулж ажиллаж байгаа юм. Одоо түүний хийж байгаа кампанит ажил нь аль хэдийн АНУ, Турк, Ливанд эхэлсэн ба 16 янзын хэл дээр хөрвүүлэгдэн гарсан байна.

Дээрх кампанит ажлын талаар Эрин Смит хэмээх бүсгүй өөрийн бодлоо цахим сүлжээнд хуваалцан бичсэн аж. Тэрээр анх 2015 онд тэрхүү зургийг хараад нэг төлөв байдал нь өөрийнх нь хөхтэй ижил болохыг мэдээд даруй эмчид хандтал тэрээр хөхний хорт хавдартай хэмээн оношлогдсон байна. Эрин Смит тэрхүү зургийг олж харсандаа одоо ч хүртэл баярладаг, учир нь эрт оношлуулснаар түүнийг амьдрал уртассан аж.

Хөхний хорт хавдартай тэмцэх Их Британийн байгууллагаас мэдээлснээр гурван эмэгтэй тутмын нэг нь хөх, хөхний хорт хавдрын шинж тэмдэг өөрт нь илэрч байгааг тогтмол шалгадаггүй гэсэн судалгааг гаргажээ. Мөн эмэгтэйчүүдийн 96 хувь нь хөхөнд овгор зүйл үүсч, бэрсүүтвэл хорт хавдарт хүргэж болзошгүйг мэддэг боловч 25 хувь нь хөх дотогшоогоо татагдаж хонхойх шинж тэмдэг нь хорт хавдартай болохыг мэддэггүй байна. 

Түүнчлэн Лондоны Их сургуулийн Хавдар судлалын тэнхимийн профессор Жайент Вадигийн хэлснээр хөхний хорт хавдрыг эхний шатанд таних хамгийн чухал шинж тэмдэг бол хөхнөөс цусархаг ялгадас гарах юм хэмээн ярьжээ. Улмаар хөхний булчирхай үрэвсэх, хөх орчмын арьс шархлах, яр гарах, бэрсүүт жүржийг санагдуулам сүвэрхэг болох зэрэг нь хавдрын сүүлийн шатанд илэрдэг шинж тэмдгүүдийн нэг гэнэ. Тэрээр Коринны хийсэн бүтээлийг ямар ч хүн хараад ойлгохоор, сонирхолтой байдлаар хөхний хорт хавдрыг дүрсэлсэн хэмээн сайшаасан байна.

Эх сурвалж: www.bbc.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.