Ш.Даваадорж Дэлхийн цомоос 4 медаль хүртлээ

Twitter Print
2017 оны 01-р сар 17-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод 2017 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд явагдсан Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн цомын 6 дахь удаагийн тэмцээнд болсон билээ. Энэхүү тэмцээнд нийт 16 орны 1000 гаруй тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлж Монголын Өвлийн Усан сэлэлтийн холбооны тамирчин, спортын мастер Ш.ДАВААДОРЖ нийт 5 төрөлд оролцож 2 алтан медаль, 2 мөнгөн медаль тус тус хүртсэн сайхан мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна.

Энэхүү тэмцээнд АНУ, Их Британи, ОХУ, Эстони, Франц, Латви, Итали, Финлянд, Польш, Австралийн 5-10 тамирчны бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багууд ирж оролцсон бол манай улсаас анх удаа уг тэмцээнд ганц тамирчинтай оролцож, өндөр амжилт гаргасныг тус тэмцээнийг зохион байгуулагчид болон бусад орны тамирчид онцолж байв.

Ш.Даваадорж уг тэмцээний өмнө ОХУ-ын Владивосток хотноо 2016 оны арваннэгдүгээр сард болсон Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн Цомын аврага шалгаруулах тэмцээнээс таван зайд уралдсанаас 1 алтан медаль хүртэж байсан бол Украйн улсад 2016 оны гуравдугаар сард зохиогдсон Өвлийн усан сэлэлтийн Олон улсын нээлттэй тэмцээнээс 7 алтан медаль хүртэж Монголын усан сэлэлтийн спортод түүхэн амжилт гаргасан билээ.   

 Ш.Даваадорж Дэлхийн цомоос 4 медаль хүртлээ

Эх сурвалж: Монголын Өвлийн Усан Сэлэлтийн Холбоо

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.