2017 оны 01-р сар 17-нд 09:46 цагт

Ч.Сайханбилэг: Эрдэнэт 100 хувь Монголынх болох боломжийг яагаад ч алдаж болохгүй байсан

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг уригдлаа.

Тэрбээр албан тушаалаа өгснөөс хойш анх удаа хэвлэлд яриа өгч буй юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Тавантолгойн төсөл гэхчилэн түүнээс хариултаа авахаар хүлээгдэж буй олон асуудлын талаар ярилцжээ. 

Ингээд түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэе.

-Би Ерөнхий сайдын хувиар асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Эрдэнэтийн асуудал цаг хугацааны хувь эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын сүүлээр орж ирж байгаа нь сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе байсан. Зургаадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байсан. Хэрвээ сонгуулийн дараа намрын чуулганаар энэ асуудлыг оруулсан бол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байх цаг хугацааны хайчинд орсон байсан. Бас сонгууль давхацсан учраас улс төржүүлэх магадлал өндөр байсан тул УИХ-аар хэлэлцүүлээгүй.

-"Рос тех" компаний зүгээс ирсэн бичигт Манай засгийн газарт ямар ч сонголт хийх боломж олгоогүй. Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийг “Монголын зэс корпараци”-д өгөхийг зөвшөөрөх эсвэл Оросын талд хэвээр нь байлгах гэсэн хоёрхон сонголт тулгарсан. 

-Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан. 

Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Ростех” өөрсдөө асуудлаа шийдсэн.

-Ерөнхий сайдын хувьд би өөрөө шийдвэр гаргах шаардлагатай болсон. Энэ бол Монголын 51 хувьтай холбоогүй асуудал. Харь улсад байгаа 49 хувьтай холбоотой асуудал. Ийм боломж “үүлэн чөлөөний нартай” адил хэсэг хугацаанд гарахад үүнийг хэрэгжүүлж чадаагүй “доожоогүй Ерөнхий сайд", шийдвэр гаргаж чадаагүй, Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын талд ирэх энэ боломжийг алдсан Ерөнхий сайд гэж хэлүүлэх хүсэл надад байгаагүй.

Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.