Тайлагдашгүй нууцаас...

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Тайлагдашгүй нууцууд-1

Уэлсын хошууны Менайн хүзүү хэмээх далайн нарийссан хэсэгт 200 орчим жилийн дотор далайн 3 хөлөг онгоц живсэнтэй холбоотой нэгэн ер бусийн гурван ижил тохиолдол байдаг. 

Эхний дарвуулт хөлөг онгоц 1664 оны 12-р сарын 5-ны өдөр 81 зорчигчидтой яваад осолдож живэхэд ганц хүн золоор амьд гарсан нь Хюгх Виллиамс гэдэг хүн байжээ. Мөн 1785 оны 12-р сарын 5-ны өдөр буюу өмнөх ослоос 121 жилийн дараа нэгэн усан онгоц өнөөх Менайн хүзүүвч хэмээх газар живэхэд хөлөг дээр байсан хүмүүсээс нэг л хүн амьд гарчээ. Түүний нэр бас л Хюгх Виллиамс. 

Нэг ижил сарын нэг ижил өдөр зуу гаруй жилийн зайтай нэг газар дээр усан онгоцнууд осолдсон төдийлэн гайхалтай зүйл биш юмаа гэхэд тэдгээрээс тус бүр нэг хүн амьд үлдсэн бөгөөд тэдгээр азтангууд ижил нэртэй байна гэдэг бол ер бусын тохиолдол биш гэж үү? Гэхдээ энэ түүх тэгээд төгсөхийг хүссэнгүй ээ.

1860 оны 12-р сарын 5-ны өдөр Менайн хоолойд жижиг усан онгоц осолдож 25 зорчигчийн хамт живэхэд нөгөө л Хюгх Виллиамс ганцаараа амьд гарсан ажээ. 

Тайлагдашгүй нууцууд-2

Хоёр мянга гаруй жилийн тэртээ барьсан Хятадын их цагаан хэрэм нь энэ дэлхий дээр хүний гараар барьж байгуулсан хамгийн том байгууламж бөгөөд сансарын нисгэгчдийн ярьсанаар хэрэмийг сансараас энгийн нүдээр харж болдог байна. 2500 км үргэлжлэх энэхүү асар том хэрэмийг тоо томшгүй хүний хөлс хүч, амь насаар барьж байгуулсан гэдэг.

Харин хэрмийг бариулж байсан Ши Хуандий хааны хувьд хүний амь нас гэдэг өчүүхэн зүйл байсан бөгөөд харин хойд хөрш Дайчин Монголчуудаас өөрийгөө хамгаалах нь чухал байжээ. Энэхүү хэрмийг барихад тухайн орны бүх барилгачид, боолчууд, олзлогсод, тариачид болон эзэн хааны хамгийн үздэггүй эрдэмтэн мэргэд, түүхчид мөн Ши Хуандий хаанаас илүү боловсрол мэдлэгтэй хэн бүхэн зарилгаар тэнд ажиллаж амь насаа алдаж байжээ.

Уг барилга байгууламж дээр хүний амь нас сүйдэх явдал асар их болсон үед нэгэн мэргэн хүний хэлсэн үг тэнд байсан олны ам дамжин яригдах болжээ. Тэрээр хэлэхдээ "Энэхүү хэрэмийн барилгыг барьж дуустал арван мянга буюу түмэн хүний амь нас сүйдэж, энд оршуулагдах болно" хэмээсэн ажээ. Энэ үг хааны чихэнд хүрч тэрээр маш их бухимдаж "Бид энэхүү мэргэн хүний үгийг үнэхээр биелүүлнэ. Иймээс хэн ч амьд гарахгүй тул энэ талаар бодож санах зүйлгүйгээр гагцхүү сайтар ажиллахыг хичээх хэрэгтэй" гэж доог тохуу хийсэн гэдэг.

Түүгээр ч барахгүй тэр нэгэн Ван овогтныг барьж цаазлан хэрмийн ханад оршуулсан байна. Учир нь тэр "Ван" хэмээх үгийг орчуулваас арван мянга буюу түмэн гэсэн үг байсан ажгуу. Ийнхүү түүний шарил олон арван түмэн хүний шарилын хамт Ван Ли Чангенг хэмээх үг хэрмийн хананд оршуулагдсан бөгөөд үүнийг хятадаас орчуулвал "Түмэн Ли-гийн хэрэм" гэсэн утгатай.

 

Тайлагдашгүй нууцууд-3

1865 онд таван настай хүү Макс Хоффманыг оршуулж ирсэнийхээ шөнө ээж нь хар даран зүүдэлжээ. Тэр зүүдэндээ, хүү нь нэгэн харанхуй чийгтэй бачуухан газар хөдөлж ядан байх бөгөөд баруун гараа хацар доороо хийчихээд энэхүү харанхуй хорионоос гарахаар хүчлэн тийчилж, төрөл бүрээр оролдох аж. Ийнхүү хар даран зүүдэлж сэрээд нөхрөө сэрээж явж хүүгийнхээ оршуулгыг нээж үзье гэсэн байна. Нөхөр нь түүнийг хүүгээ нас барсанаас болж элдэв зүйлийг зүүдэлсэн хэмээн бодож энэ талаар дараа ярилцахаар тохирч эхнэрээ тайвшруулаад унтжээ.

Дараачийн шөнө бүсгүй нөгөөх зүүдээ дахин зүүдэлсэн тул нөхөр нь яах ч аргагүй эхнэрээ тайвшруулахын тулд хажуу айлыхаа хүнийг дагуулан хүүгийнхээ шарилын ухаж авсыг нээсэн байна. Гэтэл хүү нь авсан дотроо эхийнхээ хэлсэн яг тэр байдлаар хөдөлж хэвтсэн байх тул тэд түүнийг даруй эмнэлэгт хүргэсэн ажээ.

Гэтэл тухайн шөнө ажиллсан эмч тэр хүүгийн шарилыг үзээд тэрээр үнэхээр нас барсан байна гэж хэлээд тэдний хүссэн ёсоор дуртай дургүй түүнийг сэхээн амьдруулах арга хэмжээ авчээ. Гэтэл нэг цагийн дараа хүүгийн нүд хөдөлж, дараа нь удалгүй ухаан орсон байна.

Хамгийн гайхалтай нь Макс хүү долоо хоногийн дараа бүрэн эдгэрч гэртээ харьсан бөгөөд тэрээр түүнээс хойш 90 жил амьдарсан байна. Үлгэр ч юм шиг, домог ч юм шиг хүмүүний амьдралын энэ түүхийг гайхаад баршгүй юм даа.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.