Балчир охидод Д аминдэм дутагдвал насанд хүрээд хэвийн төрж чаддаггүй

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхдэд Д витамин дутагдвал рахиттай болж, яс үе мөч нь өвчилж, хөл гар нь муруйдаг гэдгийг бүгд л мэддэг. Мөн тэр л хэмжээгээр Д витамины тухай мэдлэг хязгаарлагддаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Одоо энэ талаар бага зэрэг сонирхоцгооё. Хүний биеийн эс бүхэнд Д витаминыг хүлээж авдаг рецептор байдаг. Энэ нь Д витаминд бүх бие хариу үйлдэл үзүүлдэг, нөлөөлдөг гэсэн үг.

Олон улсын жишгээр 400 IU (international unit) нь биед шаардлагатай 1 өдрийн Д витамины хамгийн бага хэмжээ гэгддэг. Гэвч Д витамин дээр олон жилийн турш ажиглалт судалгаа хийсэн эрдэмтэд шал өөр үзэл бодолтой байдаг байна. Д витамин нь дан ганц ясны өсөлт хөгжилтөд нөлөөлөөд зогсохгүй дархлааны системд чухал үүрэгтэй байдаг байна. 

Multiple sclerosis буюу мэдрэлийн үрэвсэл нь Д витамины дутагдлын үед үүсдэг байна. Үүнийг түгээмэл хатуурал ч гэж нэрлэдэг. Нэмж хэлэхэд Multiple sclerosis нь ихэвчлэн хойд зүгийн сэрүүн орнуудын оршин суугчдад илүү тохиолддогийг бодолцоорой. Хэрвээ хүүхдэд Д витаминыг хангалттай хэмжээнд байлгая гэвэл хүүхдийг төрөхөөс нь өмнө, эхэд нь Д витаминыг хангалттай өндөр тунгаар өгөхийг эрдэмтэд зөвлөж байна. Бас Д витамин нь булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөн ургийн эрүүл хөгжилд Д нь гойд чухал үүрэгтэй. Балчир охидод Д витамин дутагдвал тэдний аарцаг ясны хөгжил хоцрогдож, насанд хүрээд хэвийн байдлаар төрж чадахгүй, заавал хийсвэр хийлгэх болдог байна. Жирэмсэн эхэд Д дутагдвал аарцаг орчмын булчингууд суларч бас л өөрөөрөө төрөх боломж, чадвар нь багасдаг байна.

Бид бүгдийн мэддэг нэг зүйл бол өвөл хүйтэн сэрүүний улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг явдал юм. Мэдээж энэ нь хүйтэрсэнтэй холбоотой боловч нөгөө талаасаа нарны эрч суларч биед үүсэх Д витамины хэмжээ эрс багассантай шууд холбоотой аж. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд Д витамин хангалттай хэрэглэж заншвал элдэв халдварт томуу мэт өвчнүүдээс өөрийгөө хамгаалаад зогсохгүй бас тухайн өвчнүүдийн вакцин хийлгэж шинэ эрсдэлд орохоос хамгаална гэсэн үг. Нэгэнт биеийн эсэргүүцлийг идэвхжүүлдэг учир олон янзын хавдарт хэрэглэдэг туршлага байдаг байна.

Д витаминыг тосон хэлбэрээр бие хүлээж авдагийг бүгд л мэдэх байх. Гэхдээ заавал К витаминтай хамт хэрэглэх учиртай. Бас зун цагт биеэ наранд шарсны дараа усанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Учир нь арьсан дээр үүссэн жаахан Д витаминаа угаачихдаг юм. Нарнаас газрын гадарга дээр хүрч ирдэг UVA, UVB хэт ягаан туяаны UVB нь Д витаминыг биед үүсгэдэг байна. Гэхдээ биед хангалттай хэмжээний холестерин байгаа тохиолдолд шүү. Гадныхан UVB буюу долгионы урт нь 281-289 нм-тэй шарах гэрлээр өдөрт хэдэн минут шараад л шаардлагатай Д витаминаа авдаг туршлага ч байна.

Эцэст нь дүгнэхэд Д витаминыг ганцхан бага насны хүүхдэд өгдөг гэдэг ойлголтоос салж, бүгд л тдорхой хэмжээгээр хэрэглэж занших хэрэгтэй байна. Ялангуяа жирэмсэн эхчүүд, эх болох охидод түлхүү өгөх учиртай. Бас Д нь ханиад томуунаас сэргийлэх том хүчин зүйл юм.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:22
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах