Эмэгтэй хүний бие нандин бөгөөд онцгой тул хучигдсан байх ёстой...

Twitter Print
2017 оны 06-р сар 26-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Хоёр залуухан бүсгүй цуглаанд ирэхдээ биеийнх нь нандин хэсгүүд хэтэрхий ил гарчихсан хувцас өмссөн байжээ. Тэднийг харсан цуглааны удирдагч маш нухацтай гэгч нь хараад хамт суухыг урьсан байна.

Тэрээр тэдэнд амьдралдаа хэзээ ч мартахааргүй зүйлийг хэлэв. Тэр охидын нүд рүү харж байгаад:

-Бүсгүйчүүдээ, бурханы энэ дэлхийд үнэ цэнэтэй болгосон бүхэн ямар нэгэн зүйлээр бүтээгдэж харахад, олоход мөн авахад их хэцүү байдаг.

1. Та нар алмаз эрдэнийг хаанаас олдог билээ? Газрын гүнд хучигдаж мөн хамгаалагдсан байдаг. 

2. Та нар хаанаас сувдыг олдог вэ? Далайн ёроолд мөн л үзэсгэлэнт дунгаар хучигдаж, бас хамгаалагдсан байдаг.

3. Та нар алтыг хаанаас олдог вэ? Уурхайн гүнд олон үе чулуугаар хучигдсан байдаг. Тэднийг авахын тулд та нар маш их хөдөлмөрлөж илүү гүн ухах хэрэгтэй болно. 

Мөн та нарын бие нандин бөгөөд онцгой. Та нар алт, алмаз эрдэнэ бүр сувдаас ч илүү эрхэм болоод үнэтэй. Тиймээс та нар ч мөн хучигдсан байх ёстой. Хэрэв өөрсдийн үнэт баялагаа яг алт, алмаз эрдэнэ мөн сувд шиг далдалж, хучиж байвал нэрд гарсан уул уурхайн компани шаардлагатай машинуудтайгаа бууж ирээд олон жил эрэл хайгуул хийх болно.

Тэд эхлээд Засгийн газартай (гэр бүл) тань холбоо тогтоож, мэргэжлийн гэрээ хэлэлцээрт (гэрлэлт) гарын үсэг зурж, мэргэжлийн өндөр түвшинд (хууль ёсны гэрлэлт) ухах болно.

Гэвч үнэт эрдэнэсээ газрын гадаргуу дээр хучилгүй ил орхивол олон тооны хууль бус олборлогчийн нүдэнд өртөж, тэд хууль бусаар олборлох болно.

Бүгд өөрсдийн бүдүүлэг болхи багажаараа ухаж төнхчиж байгаад л авчихна. Биеэ аль болох сайн хучаад мэргэжлийн олборлогчдыг өөрсдийнхөө араас гүйхийг урь гэжээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.