Хакүхо, озэки Кисэносато нар нэг ч унаагүй тэргүүлж байна

Twitter Print
2017 оны 01-р сар 15-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Токио хотноо болж буй нэгдүгээр сарын тэмцээн сонирхолтой үргэлжилж байна. Хацү башё өчигдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал  сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилоор ээлжит даваагаа авсан бол Харүмафүжи Д.Бямбадорж Икиод дийлдлээ. Хакүхогийн хувьд озэки Кисэносатотай адил долоо даваатай башёг тэргүүлж байгаа. Тэгвэл Харүмафүжи, Какүрюү нарын аваргууд 4 даваа, 3 унаатайгаар тэргүүлэгчдийн дөрөвдүгээр эгээнд бичигдлээ. Мөн шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3 даваа, 4 унаатай болжээ. Харин үлэмж биет маэгашира-13-с барилдаж буй Ичиноёжо А.Ичинноров 5 даваа 2 унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Түүний хувьд одоо гурван даваа авахад 50 хувийн амжилтаа хийх боломжтой.

Башёг долоо өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо, озэки Кисэносато нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Япончуудын аваргатай болох гэсэн найдвар өдгөө озэки Кисэносатод бий. Түүнийг энэ башёд түрүүлбэл аварга цол өгнө гэж амлаад байгаа юм. Гэхдээ сүүлийн өдрүүдийн барилдаанд түүнийг гурван аварга хүлээж байгаа.

Их аварга Хакүхо Тамаваши Б.Мөнх-Оргилоор долоо дахь даваагаа авлаа. 2017.01.14

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.