Тэнгист 16 цаг сэлсэн эрийг аварчээ

2017 оны 01-р сар 15-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Австралийн зүүн эрэгт ганцаараа сёрфинг хийж явсан япон эрэгтэйг тээвэрлэлт хийж явсан хөлөг онгоцны багийнхан олж аварчээ. 37 настай эрэгтэй шөнөжин ганцаараа тэнгист сэлсэн тухайгаа аврагчдад хэлсэн байна. Аврагчид түүнд ус, хоол өгч, дулаан хувцасаар хангасны дараа эмнэлэгт хүргэсэн байв.

Тэрбээр эрэг рүү зургаан цагийн турш сэлсэний дараа тамираа бараад байжээ. Түүнийг тэнгист 16 цагийг өнгөрөөсний дараа аврагдаж чадсан азтай нэгэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.