Дархлааны тухай товчхон

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Дархлааны тухай та бүгдийн мэдэхгүй байж магад хэдэн зүйлийг хэлье. Дархлааны системийн гол үүргийг тунгалагийн систем гүйцэтгэдэг.

Тунгалагийн судлууд болон зангилаа (булчирхай)-нуудаас тогтдог. Харин ийм чухал үүрэгтэй энэ систем маань өөрийн гэсэн эргэлт хийдэг эрхтэн байдаггүй. Жишээ нь цусыг зүрх шахаж бүх биеэр эргэлдүүлдэг шүү дээ. Тэгэхээр тунгалагийн системээ хэвийн сайн ажиллуулахын тулд яах естой вэ?

Гол хөдөлгөгч хүч нь биеийн хөдөлгөөн болон зөв амьсгалах явдал юм. Хамгийн сайн хөдөлгөөн бол эрүүл агаарт алхах. Хөдөлгөөн хийснээр булчингууд ажиллана. Булчингийн хөдөлгөөнөөр тунгалагийн эргэлт хийгддэг. Тэгэхээр хэмжээ нь таарсан хөдөлгөөн өдөр бүр хийдэг хүмүүс эрүүл байж урт наслах магадлал өндөр гэсэн үг. Одоо зөв амьсгалыг тайлбарлая. Тунгалагийн зангилааны 60 хувь орчим нь хэвлийн хөндийд байрладаг.

Тэгэхээр хэр зөв амьсгална төдий хэр дархлаагаа сайжруулж байна гэсэн уг. Гол нь гэдэсний амьсгал хийх хэрэгтэй. Гэдэсний амьсгал хийж чадаж байгаа эсэхээ мэдэхийн тулд нэг гараа өвчүүний доод хэсэгт тавина. Гэхдээ алганы доод ирмэг аймхай мөгөөрснөөс доош илүү гарах ёсгүй. Нөгөө гараа ходоодон дээрээ тавиад амьсгална. Ингэхэд дээд гар хөдлөхгүй, доод буюу ходоодон дээрх гар амьсгалаар түлхэгдэн хөдөлж байвал зөв амьсгалж байна гэсэн үг.

Бас дархлааны системийн нэг чухал бүрэлдэхүүн бол ходоодны хүчил юм. Бид хэрэглэж буй хүнсэндээ ямар бичил биетэн, нян, шимэгч болон хорт бодис байгааг олж харж чадахгүй шүү дээ. Тэр асуудлыг байгаль эх маань шийдвэрлэх хэрэгсэл өгсөн. Тэр нь ходоодны хүчил юм. Тиймээс л эрүүл байхын тулд ходоодоо хайрлахын учир энэ юм. Хоол идэх үедээ шингэн юм уухаа аль болох багасгах нь маш чухал гэж олон удаа хэлж байсан шүү дээ. Тэр уусан цай болон бусад шингэн чинь (хоолны өмнөхөн болон дараа нь уусан) ходоодны хүчлийг тань саармагжуулаад хоол ч шингэц муутай дархлаа ч бас асуудалтай болдог юм. Эмгүйгээр эрүүл амьдрах энгийн жорууд гэвэл ийм л байна.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.