З.Энхболд: Сая доллароо мартатлаа баяжсан С.Баярцогтоос болж АН ялагдсан

Twitter Print
2017 оны 01-р сар 16-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга асан, АН-ын дарга З.Энхболд дөнгөж сая өөрийн цахим хуудсаар дамжуулан Монголын ард түмнээс уучлал гуйжээ.

Тэрбээр "‪АН сонгуульд ялагдсан. Сая доллартойгоо мартатлаа баяжсан Баярцогтоос болж ялагдсан. Түүнийг дэвшүүлэхгүй байх эрхгүй байсандаа уучлал гуйя" гэжээ.

АН-ын дарга З.Энхболд оффшор данстай С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн УИХ-ын сонгуулийн сонгуулийн өмнө сошиалаар мэдэгдэж байсан билээ. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дарханы иргэдэд тайлангаа тавьж байхдаа "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн" гэсэн байдаг.

Ийнхүү С.Баярцогт гэдэг хүн Ерөнхийлөгч болон намынхаа дарга нарын зүгээс нэр дэвших эрхгүй гэгдэж байсан ч дэвшиж дөнгөсөн юм.

Түүний данс илэрснээс хойш “оффшор” гэдэг нь төрөөс төрсөн тэрбумтан баячуудын мөнгөө нуудаг газар болохыг манайхан нэгэнт мэдэж авсан. Араасаа 49 оффшортон төрүүлсэн "булган сүүлт". Гадаадад оффшор данстай нь илэрч баригдмагцаа ард түмнээс уучлал гуйж УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн ч ганц жилийн дараа ЗГХЭГ-ын дарга болон томорч байлаа.

Хэдхэн хоногийн өмнө түүний данснаас нэг биш бүр 9.2 сая доллар илэрсэн хэмээн С.Баярцогтын оффшор дансыг шалгуулан үнэн мөнийг тогтоож, Монголын ард түмнээс хулгайлсан мөнгийг буцаан авна хэмээн Щвейцарь хүртэл заргалдаж яваа "цэнхэр үст" Цэрэн нарын хоёр бүсгүйн мэдээлэл түймрийн гал шиг нийгэмд тархаж, дургүйцэл бухимдал, үзэн ядалт дээд цэгтээ хүрч байхад чив чимээгүй гадаадад бүгж байсан С.Баярцогт ирэнгүүтээ news.mn мэдээллийн сайтад өчигдөр өгсөн ярилцлагандаа "Тавантолгой гэж хараалд идэгдсэн орд байна. Гэрээ хэлэлцээр ярьж эхлэнгүүт хэн нэгэн “эх оронч” дэвээд босоод ирдэг. Шинэ оны өмнө Ардчилсан Намын дарга З.Энхболд мэдэгдэл хийснийг сонссон л биз дээ. Тавантолгойг MCS-д өгөхөөр Ч.Сайханбилэг та хоёр үнэхээр “лоббидсон” юм уу?" гэсэн сэтгүүлчийн асуултанд "Дэлхий дээр нефтийн хэрэгцээний хязгаарлалт бий болж байна. Нефтийн үнэ унаж байна. Яг үүнтэй адил нүүрсний үнэ ч унана, нүүрсний хэрэгцээ ч багасна. Тухайн өндөр хэрэгцээтэй цаг үед нь баялгаа ашиглаж чадвал илүү өндөр үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэх боломжтой. 

З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон ш тээ.

Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн  газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. “Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд “Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг. Тэгээд одоо Ч.Сайханбилэг бид хоёрыг Тавантолгойг нэг компанид өгөх гээд байсан юм шиг үлгэр зохиож яриад байгаа нь утгагүй л дээ" гэсэн хариулт өгсөн нь ийнхүү Зи даргын тэсвэрийн хүлээсийг мулт татаж, түүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө уучлал хүсэхэд хүргэв бололтой.

Д.Энхтүвшин, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох