Арван хоёр орд ба Тэргэл сар

Twitter Print
2017 оны 01-р сар 13-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр орой усан махбодтой мэлхийн ордны 22 дугаар градусад тэргэл сар мандсан. Тэргэл сар үүссэн ордонд анхаарах шаардлага гардаг ба энэ нь хоёр долоон хоногийн эрчим хүчийг тээж явдаг байна.

Тэргэл сар гэдэг бол нэг үгээр эмэгтэй хүний сарын тэмдэг ирж байгаатай адилтгаж болно. Хүмүүсийн сэтгэлийн хөдлөл өндөр болж ирэхээс гадна зарим үед "тогтворгүй" зан төлөв, ааш араншин илэрдэг байна. Тиймээс тэргэл сартай шөнө аваар осол, гэмт хэрэг их гардаг нь нотлогдсон байдаг байна.

Хонины орд

Гэр орон болон нүүдэл суудал, барилга орон сууц, мөн гэр бүл доторх уур амьсгал, сэтгэл зүйн тогтворгүй нөхцөл байдал, өнгөрсөн түүхээ сангалзах, эхтэй холбоотой зүйлс яригдах төлөвтэй байна. Энэ нь магадгүй та бүхэнд гэр орноо шинээр тохижуулах, шинэ тавилга авах, ажлаас илүүтэйгээр гэр орондоо анхаарал, хайр халамж гаргах шаардлагатай гэж хэлж мөн болно. Зарим тохиолдолд энэ орд нь та бүгдийн удам угсаа болон төрсөн нутагтаа буцаж очих зэрэг зүйлүүдтэй холбоотой байдаг байна. Гэр бүлийн гишүүнтэйгээ "эвтэй" байхыг хүсэх байна. Учир нь энэ тэргэл сар нь хонины ордныхонд галт уул дэлбэрэх мэт уур уцаарыг авчирч болох юм.

Үхрийн орд

Шинэ зүйлс сурч, судалж эхлэхэд маш зохимжтой. Хэлний курс, гитар тоглож сурах, хоолны дамжаа, шинэ мэдлэгтэй золгоход тохиромжтой. Хэвлэл мэдээллийн салбар, харилцаа холбоо, утасны дуудлага, и-мэйл, факс болон "харилцаа холбооны" тал дээр завгүй байх төлөвтэй харагдаж байна. Энэ орд нь мөн таны ах дүүс болон ойрын хамаатан садан, ойрын аялалтай холбоотой юм. Харилцаа холбооны тал дээр бусадтай үл ойлголцол гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй юм.

Ихрийн орд

Та бүгдийн өөрсдийн мөнгө санхүү болон өөрсдийн үнэ цэнэ, ёс зүй яригдах болно. Мөнгө санхүү нэгдүгээрт тавигдах ба их хэмжээний гүйлгээ хийх гэж байгаа бол "сайтар" бодохыг зөвлөх байна. Ялангуяа механик төрлийн зүйлс авахгүй байх хэрэгтэй байна.

Мэлхийн орд

Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд сайн ба өөр дээрээ өөрчлөх, шинэчлэх зүйлс байгаа бол тохиромжтой цаг нь энэ юм. Энэ нь таны үзэмж болох хувцаслалт, үсчин, гоо сайхан, бусадтай хэрхэн харилцах, таны "хэтийн зорилго", мөрөөдөл гэх зэрэг зүйлүүдтэй хамааралтай юм. Өөрчлөлт болон шинэчлэлтийг зөвхөн өөрөөсөө гэдэг тул дотогшоогоо сайтар орж өгөх шаардлагатай. Энэ тэргэл сар нэлээн тэвчээр шаардсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэх төлөвтэй байна. Тиймээс ямар нэгэн асуудал байгаа бол ганцаараа суугаад уг асуудлын талаар сайтар бодох хэрэгтэй юм. Чимээгүй, өөрийгөө чагнах цаг чинь энэ юм.

Арслангийн орд

Та бүгдийн 12 дахь орд буюу далд ертөнцийн үйл хэрэг, шашин шүтлэг, далдын эрчим хүч зэргийг судалж эхлэхэд тохиромжтой юм. Мөн энэхүү орд нь таны өнгөрсөн түүх, цаг мөчлөгтэй холбоотой байдаг. Зарим тохиолдолд энэ орд нь эмнэлэг болон шорон гэх байгууллагуудтай холбоотой байдаг тул машин унаагаа хурд хэтрүүлэлгүй барихыг хүсэх байна. Ганцаардсан мэдрэмж бууж болох юм. Тиймээс "өөрөө өөртэйгөө" ярилцаж, юу хүсэж буйгаа мэдэж авахад тохиромжтой юм.

Охины орд

Та бүгдийн ойр дотны нэгэн үзэл бодолтой "найз нөхөд", олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сургалт дамжаа болон зарим тохиолдолд гавьяа шагнал гардаж авах, ололт амжилтын орд юм. Ялангуяа та бүгд өөрсдийн ойр дотны найзууддаа "анхаарал" тавих, тэр дотроос сөрөг нөлөөтэй архи дарсаар дайлдаг, буруу зүйл рүү уруу татдаг нохдуудаасаа бүр мөсөн салахад тохиромжтой цаг юм. Тэрийгээ дагаад таны оюун санааны, сүнсэнд дэх зорилгод тус нэмэр болох шинэ анд нөхөр олж үерхэхэд тааламжтай үе юм. Дотны найз нөхөдтэйгөө муудалцаж болзошгүй тул анхаарвал зохистой.

Жинлүүрийн орд

Та бүгдийн албан тушаал, эрх мэдэл болон нэр төрийн ордонд тэргэл сар мандаж байна. Албан тушаалдаа ахиц гаргах, зорилгоо хэрэгжүүлэх, хараахан ажилгүй бол CV-гээ цэгцэлж гадуур ажил хайхад маш тохиромжтой цаг юм. Ажил төрөлтэй холбоотой ямар нэгэн зүйлс байвал тэрийгээ одоо цэгцэлж урагш нүүх цаг нь юм. Зарим тохиолдолд тэргэл сар нь асуудал авчрах төлөв байдал авчрах гээд байдаг тул ажил албан дээр өөрөөсөө илүү эрх мэдэлтэй хүнтэй асуудал гарч болзошгүй байна.

Хилэнцийн орд

Аливаа холын аялалд явах болон гадаад орнуудын хэл соёл, урлаг, уламжлал, эзотерик судлах, мөн гадаад түншүүдтэй харилцаа холбоо үүсгэх, экспорт, импортын бизнес, гадаад хүмүүстэй холбоотой зүйлүүд байна. Үүнээс гадна улс төр болон шашин шүтлэг, философийн хүмүүстэй уулзах ба эдгээр салбарт илүү бодлын эрчим хүч аялах төлөвтэй байна.

Нумын орд

Та бүгдэд "бусдын санхүү" болон туслалцаа дэмжлэг, хамтын санхүү, хамтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж хэлж болно. Татвар, банк болон даатгалын талын зүйлс мөн яригдах болно. Үүнээс гадна далд ертөнц судлах, аймшигийн кино, жүжиг сонирхох, гүн гүнзгий сэдэв судлах зэрэгт тохиромжтой юм. Ирэх 2 өдөр архи дарс хэрэглэхгүй байхыг хүсье.

Матрын орд

Та бүгдийн бүхий л талын нөхөрлөл, түншлэл, эхнэр болон нөхөр, гэрээ хэлэлцээр, зарим тохиолдолд шүүхийн байгууллага яригдах юм. Эхнэр болон нөхөртэй хүмүүс нэгэн нэгэндээ "анхаарал" тавих, нэгэн нэгэнтэйгээ гүн харилцаа холбоо үүсгэж нарийн асуудлуудыг хөндөж тавих болон цаашдын асуудлууд байвал "цэгцлэхэд" дөхөмтэй юм. Өнгөрсөн, дууссан үерхэл нөхөрлөлийг тавьж явуулахад тохиромжтой юм.

Хумхын орд

Өдөр тутмын ажил албанд их цаг зарцуулах шаардлагатайгаас гадна урд байгаа "ажил, үйлсээ цэгцэлж", дуусаагүй ажлаа дуусгаж, цаашдын зорилгоо хэрэгжүүлэх төлөвтэй байна. Үүнээс гадна энэ орд нь мөн та бүгдийн Эрүүл мэндийн орд юм. Тиймээс энэ цаг хугацааг давхцуулан архи, тамхинаас бүр мөсөн гарахаар шийдсэн бол цаг нь энэ юм. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал байгаа бол хоол хүнсэндээ анхаарч хөнгөн хоол, зөв хооллох хэлбэр лүү шилжих нь сэтгэл санааны буюу эрчим хүчийг өндөрсгөх сайн талтай байдаг. Мөн энэ нь заавал өвдөх гэсэн үг биш юм. Эрүүл мэнддээ тустай хөрөнгө оруулалт хийж, фитнессээр болон спортоор хичээллэж эхэлснээр дархлаа сайжрах сайн талтай юм. Дулаан хувцаслах хэрэгтэй.

Загасны орд

Ажлаа хиймээргүй мэдрэмж төрч зугаа, цэнгэл хөөмөөр санагдаж болох юм. Энэ нь та бүгдийн хайр дурлал болон хүүхдүүд, хобби, шинэ төсөл, уран бүтээлтэй холбоотой орд юм. Гэр бүлтэй хүмүүс нэгэн нэгэндээ цаг гаргаж, хамт нэгэн үдшийг дахин өнгөрүүлж, хуучин болсон дурсамжуудаа сэргээнэ ярилцаж, хайр халамж нь улам цэцэглэх учиртай юм. Харин ганц бие хүмүүсийн хувьд зүгээр суух цаг нь огт биш юм. Тиймээс гар, цэнгэ, дуул, бүжиглэ, орил, хашгир, үнсэлц. Гагцхүү мэдрэмжтэй байгаарай. Хайр дурлалын тал дээр анхаарах зүйлс гарахаас гадна бусдыг уучлах шаардлага гарч болзошгүй юм.

Монгол Улсын одон орон зурхайч Д.Жавхлан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.