Амьтдын үр төлийн нэрс

Twitter Print
2017 оны 03-р сар 13-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Алагдаахай - Ялман,

Алтан гургалдай - Алтан цуравдай,

Араат гөрөөс (зүртэй төстэй нэг зүйл гөрөөс) - Зангуудай,

Аргаль - Аргалийн хурга,

Арслан - Гүег,

Баавгай - Бамбарууш (бамбарш гэх нь ч бий)

Бар - Бамбар,

Бозлог - Мөндөл,

Бор гөрөөс - Янгуудай,

Бөднө шувуу - Дэгдүнэ,

Буга - Илий, зоргол, ший

Булга - Хойв,

Бүргэд - Цагцай

Галуу - Цурав (нугас, гургуул, тахианых мөн цурав гэнэ)

Гахай - Тоорой,

Гургуул - Цуравдай

Гүрвэл - Үрвэл,

Дорго - Ханьс (ганьс ч гэдэг),

Жирх - Борж

Заан - Тумбага,

Загас - Төрц

Зараа - Бөөдий,

Зурам - Цорд,

Зэвэг загас - Хой,

Зэрлэг гахай - Хөх,

Зээр - Янзага,

Илжиг - Дудран,

Имж - Сэмжин (бас цовхрой гэнэ),

Мазаалай - Алманцаг,

Мануул - Ногоолой

Минж - Дүдэр

Могой - Хувилгана (бас зогой гэнэ),

Мөрөг загас - Мөгц,

Нохой зээх - Бөртөн,

Ортоом - Балнам

Өмхий хүрэн - Сөдий,

Сармагчин - Монио, монш, монди,

Суусар - Бүсрэг

Тарвага - Мөндөл,

Тул - Тулбага,

Туулай - Бүжин,

Улаан далба загас - Цураа,

Үнэг - Гавар (бас шахар гэнэ),

Үхэр оготно - Бөлбөөхий,

Халиу - Бор,

Хандгай - Хотол,

Хулгана - гөлчгий,

Хүдэр - Шовшоор (шовшоорой ч гэдэг),

Хэрэм - Хувдай, хоршдой

Хярс - Зөнжиг,

Цаа буга - Хугаш, 

Чоно - Бэлтрэг,

Шилүүс, ирвэс, цоохондой зэрэг амьтны зулзагыг - Ногуул (шилүүсний шарах гэж бас хэлдэг),

Янгир - Үнүх

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.