”Үндэсний супер лиг” орон нутагт үргэлжилнэ

Twitter Print
2017 оны 01-р сар 13-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог "Үндэсний супер лиг"-ийн плей-оффын тоглолтууд маргааш /2017.01.14/ эхлэх гэж байна.

2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас хоёр бүсийн шилдэг найман баг плей-оффт өрсөлдөх эрхээ авсан. Баруун бүсээс Архангайн "Алтайн Дорнод дайчид”, Ховдын "Алтайн аргаль”, Хөвсгөлийн "Нэг үе”, Баянхонгорын "Мазаалай”, Зүүн бүсээс Эрдэнэт хотын "Икон”, Сүхбаатарын "Альянс Тех”, Дундговь, Өвөрхангай аймгийн багууд шалгарсан юм. Тэгвэл багууд маргаашаас эхлэн плей-оффын тоглолтоо эхлүүлэх гэж байна. Түрүүлж дөрөв хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.

Плей-оффт үлдсэн багууд эхний тоглолтоо орон нутагт хийх гэж байна. Тодруулбал, Орхон, Өвархангай аймагт эхний тоглолтууд болохоор болжээ. Ийнхүү сагсан бөмбөгийн лигийн хүчирхэг лиг болоод байгаа 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн гал гарсан тулаанууд анх удаагаа хөдөө орон нутагт болох гэж байна.

ХУВААРЬ: /2017.14-15/

“ЭРДЭНЭТ ХОТ ИКОН” – “ӨВӨРХАНГАЙ”

-I.14 - 12.00 - Орхон аймгийн “Хангарьд” ордон

-I.15 – 15.00 - Өвөрхангай аймгийн Спортын ордонд тус тус болно.

ПЛЕЙ-ОФФТ ДАРААХ БАГУУД ГАРСАН:

БАРУУН БҮС:

-"Архангай Алтайн Дорнод дайчид” /8 хожил, 3 хожигдол/

-“Ховд Алтайн аргайль” /7 хожил, 4 хожигдол/

-“Хөвсгөл нэг үе” /6 хожил, 5 хожигдол/

-"Баянхонгор мазаалай” /5 хожил, 6 хожигдол/

ЗҮҮН БҮС:

-“Эрдэнэт хот Икон” /11 хожил/

-“Сүхбаатар Альянс Тех” /7 хожил, 4 хожигдол/

-Дундговь /6 хожил, 5 хожигдол/

-Өвөрхангай /3 хожил, 8 хожигдол/ тус тус шалгарч плей-оффт тоглох эрхийг авсан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.