МЧБХ-ны УЗ-ийн даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо

Twitter Print
2017 оны 01-р сар 12-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

МЧБХ-ны УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдож, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.

Монголын чөлөөт бөхийн холбооны УЗ-ийн даргад нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийн материалыг үзэж танилцсан УЗ-ийн гишүүд УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг сонголоо. Д.Сумъяабазар нь 1974 оны 01-р сарын 07-ны өдөр УБ хотод төрсөн. Чөлөөт бөхийн ОУХМ. Чөлөөт бөхийн спортоор ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор 1988 оноос хойш хичээллэсэн. 1996, 2000 оны олимпийн наадамд оролцсон.

Атланта-96 олимпийн наадмын Монголын багийн тугч. 1997 оны Зүүн Азийн наадмын аварга, 1998 оны Бангкогийн Азийн наадмын мөнгөн медальт. Монгол үндэсний бөхийн Аварга цолтой. Тэрээр 2003-2006 онуудад “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006 – 2013 онуудад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009-2017 онуудад Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2013, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Батбаяр нь 1976 оны 12-р сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт Бөхийн ОУХМ. 1988 оноос ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор чөлөөт бөхөөр хичээллэж, 1997-2004 онуудад ҮШБ-т тамирчин, 2006-2008 онуудад Аварга Алтай клубт дасгалжуулагч, 2008-2009 онд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 2009-2012 онд үндэсний шигшээ багт дасгалжуулагч, 2013-2016 онуудад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ҮШБ-н ахлах дасгалжуулагчаар ажилласан. Залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга. Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт. 2014 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсан.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.