Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

2017 оны 01-р сар 12-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Дасгал 1

Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс

Гүйцэтгэл: Амьсгаагаа гүнзгий авахтай зэрэгцэн гэдсээ төвийлгөнө. Төвийлгөсөн чигтээ амьсгалаа 10-12 секунд бариад дараа нь төвийсөн гэдсээ нуруу руугаа татан шахаж амьсгаагаа гаргана.

Давтамж: Дасгалыг 5-7 удаагийн давталттайгаар өдөрт гурван удаа хийж байгаарай.

Дасгал 2

Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс

Гүйцэтгэл: 8-10 секундын турш хошногоо аль болох хүчтэй хумиж татна.

Давтамж: Нэг хийхдээ 3 удаа давтана. Өдөрт өөрийн мэдрэмжээрээ хэд хэдэн удаа хийж болно.

Дасгал 3

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Биеийн жингээ баруун хөл дээрээ шилжүүлж байгаад зүүн хөлөөрөө урагш, хойш чөлөөтэй савлаж хөдөлгөнө.

Давтамж: Хөл тус бүр дээр 40-100 удаа. Давталтын тоог заавал 40-өөс эхлэх хэрэггүй, өөрийн боломжоор бага тооноос эхлэн бага багаар ахиулсаар 100 хүргэнэ гэдгийг анхаараарай. Өдөрт нэг удаа хийгээд байхад хангалттай.

Дасгал 4

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Их биеэ баруун, зүүн тийш хазайлгана. 30 градусаар. Гүйцэтгэх хурд дундаж. Өөрөөр хэлбэл хэт удаан биш, өөрт эвтэй хурдаар хийнэ. Хазайж байгаа талын хөлийг өвдгөөр нь нугалж болно.

Давтамж: Өдөрт нэг удаа

Дасгал 5

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Доороо үсэрнэ. Үсрэхдээ үсрэлтийн өндрийг өөрчилнө. Нэг өндөр, нэг нам гэх мэт. Дасгалыг нүцгэн хийхэд хамгийн зохистой гэж боловсруулсан эмч нар нь зөвлөсөн байна. Үсрэлтийг 50-аас эхлээд нэмсээр өдөрт 300 хүргэнэ. Энд мөн л адил өөрийн биеийн боломжоор эхлээд үсрэлтийн тоог аажмаар нэмэхээ мартуузай. Эхэндээ бэлэг эрхтний орчим бага зэрэг эвгүй мэдрэмж мэдэгдэж магадгүй.

Давтамж: Өдөрт нэг удаа

Дасгал 6

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Хоёр гараараа юм тулж, эсвэл юмнаас сайтар зүүгдэн хамгаалж байгаа шпагат суухыг хичээнэ. Сунгалтын дасгал хийж байгаагүй хүн шпагат сууна гэдэг бараг боломжгүй ч гэлээ дараа дараагийн удаад хоёр хөлийн хоорондох зайг аль болох ихэсгэхийг хичээгээрэй. Ингээд хоёр хөлийн хоорондын зайг чинээнд нь тултал ихэсгээд энэ байрлалдаа 20-30 секунд тогтоон барина.

Давтамж: Өдөр нэг удаа

Дасгал 7

Үндсэн байрлал: Суугаагаас

Гүйцэтгэл: Өгзөгөн дээрээ мөлхөх. Хоёр хөлийн хооронд мөрний хэмжээний зайтаагаар урагш жийж суугаад хоёр өгзгөө ээлжлэн урагшлуулах замаар урагш “мөлхөнө”. Өгзөг тус бүр 30-50 “алхам” хийнэ. Мөн л тоог өөрийн боломжоос эхлээд бага багаар ахиулна.

Давтамж: Өдөрт нэг удаа

Дасгал 8

Үндсэн байрлал: Дээш харж хэвтэнэ

Гүйцэтгэл: Дагз, өгзгөөрөө тулж байгаад нуруугаа хотойлгон газраас хөндийрүүлнэ. Хөндийрүүлсэн чигтээ 10 секунд орчим бариад буулгана.

Давтамж: Нэг удаад 3-10 удаа давтана. Өдөрт нэг удаа хийнэ.

Дасгал 9

Үндсэн байрлал: Доош харж хэвтэнэ. Гар биеийн дагуу байна.

Гүйцэтгэл: Гараараа тулалгүйгээр цээж, хөлөө газраас нэгэн зэрэг өргөнө. Зөвхөн гэдсээрээ тулна. Энэ байрлалд цуцталаа, өөрөөр хэлбэл аль болох удаан барина.

Давтамж: Нэг удаад хийхдээ 3 удаа давтана. Өдөрт 1 удаа хийнэ.

Дасгал 10

Үндсэн байрлал: Хөлөө жийн сууна

Гүйцэтгэл: Хөлөө өвдгөөр нь нугалалгүйгээр гараа хөлийн өлмийнд хүргэнэ. Эхэндээ хүрэхгүй байж магадгүй. Тэглээ гээд шантрах хэрэггүй. Хамгийн гол нь хөлөө нугалалгүйгээр хөлийн өлмий рүү аль болох ойртоод, хамгийн ойртсон байрлалдаа тогтоон барихыг хичээнэ.

Давтамж: Дасгалыг өдөрт 1 удаа, 20 минутаас цөөнгүй хугацаанд хийж байгаарай.

Дасгал 11

Өөрөө өөртөө түрүү булчирхайн массаж хийх. Усанд орж байхдаа баруун гарын /солгой хүн зүүн гарын/ долоовор эсвэл дунд хурууг сайтар угааж цэвэрлэсний дараа нейтрал тосоор сайтар тослож байгаад хошного руугаа хийнэ. Дараа нь хуруугаараа шулуун гэдэсний урд хананд болгоомжтой иллэг хийнэ. Дасгалыг хийж эхлэхийн өмнө уролог эсвэл андрологич эмчид хандан зохих ёсны зааварчилгаа авсан байх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь болгоомжтой.

Дасгал 12

Үндсэн байрлал: Суугаагаас

Гүйцэтгэл: Суугаагаас дээш харан хэвтээд мөрөн дээрээ тулж их биеэ өргөх йогийн дасгал. Хүзүүний үеийн гэмтэлтэй, даралт ихтэй, синуситтэй хүмүүс хийх хэрэггүй шүү. Дагз, мөр, тохойгоороо тулж байгаад их бие, хөлөө дээш өргөнө. Гарын сарвуугаар их биеэ тулж өгнө. Энэ байрлалыг боломжийн хэрээр бариад буулгана.

Дүдзи Амрида уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.