Митакэүми хоёр аваргыг давлаа

2017 оны 01-р сар 12-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Токио хотноо болж байгаа Хацү башё үргэлжилж байна. Башё эхэлснээс хойш том цолтнуудад хамгийн халгаатай бөхөөр маэгаширагийн нэгээс барилдаж буй Митакэүми нэрлэгдэж байна. Тэрбээр эхний өдөр озэки Гоэйдог давж, гараагаа амжилттай эхлүүлсэн бол Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Анандыг тус тус өвдөг шороодууллаа.

Митакэүмиг гурав дахь өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал давсан юм. Одоо тэр гурван даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Аварга, арсланг даваад байгаа Митакэүми өнөөдөр озэки Кисэносатотай барилдахаар оноолт таарчээ.

МИТАКЭҮМИ КАКҮРЮҮ М.АНАНДЫГ ДАВСНААР 3 ДАВААТАЙ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХОЁРДУГААР ЭГНЭЭНД ҮЛДЛЭЭ.  2017.01.11

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.